МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цугларалт “АДМИН-2023”
2023.12.12
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цугларалт “АДМИН-2023”

Цахим шилжилт бидний өдөр тутмын амьдралын бодит хэв маяг болон төлөвших ёстой. Түүний үр дүнд төрийн албаны хүнд суртал буурч, ил тод байдал бий болж, төрийн үйлчилгээ хялбар, чирэгдэлгүй, хүртээмжтэй болж иргэн танд мэдрэгдэх учиртай.

Бидний хүсдэг нийгмийг бүтээж, хөгжлийн хурдасгаж, хүлээж буй олон асуултын хариулт, асуудлын шийдлийг олохын төлөө салбар бүрт төрийн албанд зүтгэж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүд маань өнөөдөр “төрийн ордон”-д цугларлаа.

Ажиллах салбар ондоо ч эзэмшсэн мэргэжил нэг, үүрэг хариуцлага, зорилго ижил тул бидэнд хэлэлцэх, ойлголцох, нэгдэх, нягтрах үнэт зүйл олон бий.“АДМИН-2023” арга хэмжээ бол мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйлчилгээ үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, аюулгүй байдлын чадавх, чадварыг бэхжүүлэх, шинэ техник, технологийн шийдлийн талаар харилцан мэдээлэл солилцох арга туршлагаа хуваалцах боломжийг бий болгох зорилготой билээ.

Өнөөдөр нэгдэж цугларсан Админ нэг бүр мэдээллийн технологийн өндөр хөгжлөөс, цахим шилжилтийн өндөр хурднаас өөр өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж өндөр бүтээмжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

“АДМИН-2023” уулзалтад 90 байгууллагын 500 орчим админ, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, орон нутгаас 300 орчим админууд цахимаар Төрийн ордонд цугларсан юм.

ШИНЭ МЭДЭЭ