МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

E-Sport эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээнд хөгжих боломжтой
2023.12.15
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

E-Sport эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээнд хөгжих боломжтой

PUBG MOBILE-ИЙН ДЭЛХИЙН АВАРГАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГУУДЫН БЭЛТГЭЛИЙН БАЙРУУДАД ОЛОН УЛСЫН ИНТЕРНЕТИЙН ГАРЦНААС ШУУД ХОЛБОЛТ ХИЙЖ ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАНГАНА.

Олон сая хүн амтай, цахим спортдоо төсөв суулгаж, бодлогоор дэмждэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг багуудыг ардаа орхиж оргилд нь гарч чадсан нь орчин цагийн Монгол залуусын чадамжийг илтгэж байна. Мөн E-Sport-д хандах олон нийтийн хандлагад эерэг нөлөө үзүүлж байна. E-Sport эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээнд хөгжих боломжтой. Энэ салбарын хөгжлийн гол хүч бол эдгээр залуус. Төр дэмжих хэрэгтэй.

Тэдэнд тулгамддаг нэг асуудал бол баталгаатай эх үүсвэр бүхий өндөр хурдны интернэт. Ази, Европын дивизонуудад өндөр хөгжилтэй орнуудын багуудтай шууд тоглоход тухайн тоглоомын серверийн байрлал руу холбогдох хурдны зөрүүнээс болж оноо алдах тохиолдол бий. Тиймээс мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын сайдын хувиар IHC Esports, Stalwart Esports, 4Merical Vibes багуудын өндөр хурдны интернэтийг ямар нэгэн дамжуулагч компаниар дамжуулахгүйгээр олон улсын интернетийн гарцнаас шууд холбож, үнэ төлбөргүй ашиглах эрх олгож байна. Ингэснээр баг тамирчдад бэлтгэл хийх ОУ-ын тэмцээн уралдаанд эх орноосоо оролцох боломж бүрдэнэ.

undefined

Мөн Дэлхийн аварга “IHC Esport” багийг Монгол улсын “Цахим элч”-ээр томилж байна. Цаашид ОУ-ын тэмцээн уралдаанд оролцоход салбарын зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.
Цахим спортоор Монгол ур чадвар, Монгол залуусын чадамж дэлхийд аваргалж байгаад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон бид бахдалтай байна.

ШИНЭ МЭДЭЭ