МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэмжигдлээ
2023.12.18
Хууль, эрх зүй

109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэмжигдлээ

УИХ-ын чуулганы 2023.12.15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх салбарт цахим хөгжлийг дэмжих зорилгоор 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдлээ.

Дүрэм, журмын түгжрэл, цаасан хүнд суртлаас салах үйл явц цаашид ч үргэлжлэх бөгөөд хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр үүрэг авч байна:

  1. Бусад салбарын хууль тогтоомж, хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиудад цахим харилцааг тусгасан өөрчлөлт тусгах;
  2. Хиймэл оюун ухааныг нэвтрүүлж эхлэх;
  3. Төрийн мэдээллийн системийн чанартай, найдвартай тасралтгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын стандартын дагуу хангах;
  4. Төрийн байгууллагын давхардсан, зөрүүтэй мэдээллүүдийг шалгаж, цэгцлэх, нээлттэй өгөгдлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах;
  5. Мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох.

ШИНЭ МЭДЭЭ