МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардууллаа
2023.12.28
Эрүүл мэнд

Төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардууллаа

Өнгөрсөн хугацаанд “Сайн учрал” сан, СДМЗХ-ны залуус, Олон улсын байгууллагуудтай хамтран нийслэлийн томоохон эмнэлгүүдэд ажилласаар ирсэн. Ингэхдээ нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, эмчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байсан.

Саяхан БНСУ-д хоёр хүүхдийг үнэ төлбөргүй эмчлүүлсэн гээд бусдад тустай ажлуудыг хийсээр байна. Энэ удаа Дэзэрэт Олон Улсын  Энэрэлийн байгууллагад хүсэлт гаргаж, нийслэлийн 1,2-р төрөх эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаад баяртай байна.

Үүнд нярайн дулаацуулах ширээ, фото шарлагын аппарат, нярайн монитор, ECG, Ургийн монитор, дуслын шавхуурга зэрэг бяцхан үрсийн эрүүл мэндэд чухал шаардлагатай 160 орчим сая төгрөгийн тоног, төхөөрөмж багтаж байна. Зарим нь тус эмнэлгүүдэд огт хэрэглэж байгаагүй шинэ төхөөрөмж гэдгийг онцлох нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ