МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖЛАА
2023.12.11
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖЛАА

Төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй технологийн шийдлээр хурдан, шуурхай, чирэгдэлгүй хүргэснээр авлигагүй, ил тод, эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ. Гаалийн ерөнхий газар өнгөрсөн хугацаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-тай хамтран олон үйлчилгээг цахимжуулсан.

Өнөөдөр гаалийн автоматжуулсан мэдээллийн системийн өргөтгөл, шинэчлэлийн ажлаа хувийн хэвшилтэйгээ хамтран хийж дуусгаад, нээлтээ хийж байгаад талархалтай байна. Ингэснээр иргэд гаалийн 13 үйлчилгээ, аж ахуйн нэгжүүд 33 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл гаалийн бүх төрлийн мэдүүлэг, бүрдүүлэлт, төлбөр тооцоо, хүсэлт, зөвшөөрөл, лавлагаа тодорхойлолт, хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэг гаальтай холбоотой үйлчилгээнүүд бүрэн цахимжиж хүнээс хамааралгүй боллоо.

ШИНЭ МЭДЭЭ