Н.Учрал сайд “Олон улсын цахилгаан холбооны байгууллага”-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
2023.11.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал сайд “Олон улсын цахилгаан холбооны байгууллага”-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулдаг Дэлхийн Радио холбооны их хурал (WRC)-д Радио, долгионы хуулинд заасны бүрэн эрхийн дагуу МУ-ын Засгийн газрыг төлөөлөн “Харилцаа, холбооны зохицуулах хороо”-ны дарга Г.Чинзориг болон холбогдох мэргэжилтэнгүүдийн хамтаар оролцож байна.

Тус хурлын үеэр “Олон улсын цахилгаан холбооны байгууллага”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Doreen Bogdan Martin-тай уулзаж БНФУ, Таллес Алиана Спейс групптэй хамтран хэрэгжүүлэх үндэсний хиймэл дагуул хөөргөх ажилд дэмжлэг үзүүлж “Чингис” байршлыг баталгаажуулсанд болон манай улсад хуваарилагдсан 5G давтамжийг их хурлын дүрмийн бичигт тусгасанд талархал илэрхийлэв.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага 5G давтамжийг батлагаажуулсанаар энэ ондоо багтаан үүрэн холбооны оператор компанууд 5G давтамжийг бүрэн нэвтрүүлж өндөр хурдны интернетийг хэрэглэх нөхцлийг иргэдэд болон салбар бүрт ашиглах нөхцөл бүрдэж байна. Мөн 28 фм радиог япон машинд сонсох боломжоор хангах 68-73 MHz , 76-87.5 давтамжийг баталгаажуулахаар харилцан тохиролцлоо. Ирэх оноос япон машин дээр сувгаа тохируулан фм радио сонсох боломжийг иргэдэд олгоно.

ШИНЭ МЭДЭЭ