2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Хүүхдийн тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж нэмэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Б.Энхбаяр сайдаас хүсэлт байна. Би 2019 оны 04-р сард Гэр бүлийн тухай хуулийн төслийг санаачилж их хуралд өргөн мэдүүлж байсан хаа ч юм нэг газар дарагдсан харин дараа нь С.Одонтуяа гишүүд эмэгтэй гишүүд нийлж энэ хуулийн концепцийг яриад оруулж ирж байсан. Энэ нь гэр бүлийн хуульд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хуульчилъя гэсэн санаачлаг. Энэхүү судалгаанаас харахад 72 мянган өрх толгойлсон эхчүүд, 19 мянган эцэг байна гэж байна, хэдэн өрх толгойлсон эмэгтэйчүүд байна.

Айл гэр болж тоглоно дараа нь салан, сарнин, өгсөн хэдэн төгрөгний тэтгэмжээ эхнэртээ өгч байна гэж боддог юм шиг байна эрчүүд, хүүхэддээ өгч байна гэж ойлгуулмаар байна.  Та нарын уулзалтад дээр хэн ирж байна 2,3 хүүхдээ дагуулсан эхчүүд л ирж байна. 

Энэ тэтгэмжийг орлоготой нь дүйцүүлж нэмээд өгөөч ээ. Тэр хүн тэрбум, 500 сая төгрөгний орлоготой бол орлоготой нь дүйцүүлж, хүүхдийн тооноос нь хамааруулж олгомоор байна. Тухайн бүс нутгийн амьжиргааны түвшин зуугаас доош байх юм бол тэрүүгээрээ л явдаг юм байгаа биз үнэхээр дээш байвал орлоготой дүйцүүлээд өгчихье.

Айл гэр болж тоглочоод дараа нь хүүхэддээ хэдэн төгрөг өгч чадахгүй байгаа эрчүүдийн картнаас нь мөнгийг нь татаж авах хэрэгтэй тэгэхгүй бол хүүхэд хохирч, эмэгтэйчүүдийн ар нуруу л монголын бодит амьдрал явж байна. Энэ талаар Б.Энхбаяр сайд энэ дээр тодорхой хэлчих."

Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр,  дэд сайд Солонго нар  хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ