МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийслэлийн 86 төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
2023.11.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Нийслэлийн 86 төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй

Та E-Mongoila-аас, Нийслэл хотын 86 төрлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэх эрхлэх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн цаг, мөнгөө хэмнэн авч болно. Нийслэл хотын нутаг дэвсгэрт бизнес эрхлэх бол цаас хэвлэж хувилан, биеэр очих бус, зөвшөөрөл шаардахгүй эхлэх үйлчилгээ нэвтэрлээ.

9 дүгээр сарын 25-нд E-Mongolia-д Нийслэлийн хамгийн түгээмэл 10 төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр согтууруулах ундаатай холбоотой үйлчилгээнээс бусад 86 төрлийн үйлчилгээ болж өргөжлөө. Та Улаанбаатарт худалдаа, хоол, зочлох, чийрэгжүүлэх, бялдаржуулах, ахуйн үйлчилгээ, тоглоомын төв, соёл урлагийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн 11 чиглэлийн 86 төрлийн үйлчилгээ авах гэж бичиг баримт бүрдүүлж, биеэр явах, зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо. Цаас, мөнгө хэмнэн, цахимаар үйлчилгээ авах жагсаалт ТҮЦ, барааны зах, түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар, кофе шоп, кафе, хоол хүргэлт, үсчин, гоо сайхан, хувцас, гутал, цүнх, нүдний шил захиалга засвар гэх мэт 86 төрлийн түгээмэл худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл бүрдэж байна.\Цахимаар хүсэлтээ илгээгээд зөвшөөрөлгүйгээр эхлэх жагсаалттай танилцана уу. /

Цахимаар 10 төрлийн үйлчилгээ авах боломж E-Mongolia-д нээгдсэнээс хойших эхний 45 хоногт 101 хүсэлт амжилттай илгээгджээ. Хүсэлтээ гаргаж цахимаар илгээсэн л бол Зөвшөөроийн хуулийн дагуу зөвшөөрөл шаардлагагүй. Иргэн та өөрийн болон компанийнхаа бүртгэлээр E-Mongoliа-д нэвтэрч, нийслэлийн үйлчилгээнүүд гэсэн ангиллаас сонгон хүсэлтээ илгээнэ. “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын 10.2-т зааснаар 3-аас дээш удаа журам зөрчсөн, хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчил арилгах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд л хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдана.Цахимаар үйлчилгээ үзүүлэх систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит алхам, хүн биш хууль засаглах, хүнд суртлыг халж технологи үйлчлэх шийдэл юм. E-Mongolia, цахим технологийн шийдэл нь зөвхөн ажлын цагаар бус 7 хоногийн бүх өдөр 24 цагаар Танд тасралтгүй үйлчилнэ.

  • Худалдаа:
  • Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/
  • Төрөлжсөн барааны дэлгүүр
  • Улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа
  • Агуулах дэлгүүр
  • Бөөний худалдааны төв
  • Хүнсний бус барааны зах, худалдааны төв /барилгын материал, мод автотехникийн, төрөлжсөн барааны г.м/
  • Их дэлгүүр
  • Хайпермаркет
  • 9. Бутик
  • Үзүүлэнгийн танхим
  • Дахивар худалдан авах цэг
  • Аутлет
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны түр цэг
  • Баар (Паб, лоунж)
  • Кофе шоп
  • Кафе
  • Хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Баар /Диско клуб/
  • Баар /Тайчих клуб/
  • Баар биллиард
  • Баар /Дэлгэцийн гольф, автомат тоглоом/
  • Баар /боулинг/
  • Баар /Спорт/
  • Кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ
  • Ахуйн үйлчилгээ:
  • Үсчин
  • Гоо засал
  • Алжаал тайлах төв /иллэг/
  • Нийтийн халуун ус
  • Хумс засал
  • Айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ
  • Айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ
  • Саун
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Хувцас захиалга, засвар
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
  • Гутал засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  • Цоож, түлхүүр, засвар
  • Цаг засвар
  • Цүнх засвар
  • Гэр ахуйн тавилгын засвар
  • Зочлох үйлчилгээ:
  • Дэн буудал
  • Амралтын газар
  • Жуулчны бааз
  • Гэр буудал
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ:
  • Фитнес, спиннинг
  • Аэробик, иог, бүжгийн клуб
  • Бассейн
  • Биллиард
  • Боулинг
  • Авто үйлчилгээ:
  • Автомашины доторлогоо
  • Авто засвар /агрегат, кузов/
  • Автомашины угаалга
  •  Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  • Дугуй засвар
  • Авто зогсоол /битүү/
  • Тоглоомын төв:
  • Цахим тоглоомын газар
  • Хүүхдийн тоглоомын төв
  • Соёл урлагийн үйлчилгээ:
  • Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драма, кино, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа
  • Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа
  • Соёлын төв, үзвэр үйлчилгээний газар
  • Үйлдвэрлэл:
  • Хүнсний бусад үйлдвэрлэл
  • Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл
  • Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэл
  • Уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээний үйлдвэрлэл
  • Өндөгний үйлдвэрлэл
  • Хөнгөн үйлдвэрлэл
  • Галын дүгнэлт:
  • Галын дүгнэлт сунгуулах
  • Галын дүгнэлт шинээр авах

ШИНЭ МЭДЭЭ