МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.22
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

"Иргэд хэн, хэзээ, ямар сайдын үед сангаас зээл аваад төлөөгүйг харах боломжтой"

"Шилэн" ажиллааны хүрээнд Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийг Shilen.gov.mn сайтад нээлттэй болгож буйг ЦХХХ-ы сайд Н.Учрал хэллээ. Мөн Боловсролын зээлийн сангийн мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр дахин байршуулсныг онцлов.

Н.Учрал сайд "Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас есөн тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас хоёр тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Одоо иргэд хэн, хэзээ, ямар сайдын үед зээл аваад төлөөгүй вэ гэдгийг харах боломжтой боллоо.

Нийт 25 сангаас өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-г зээлийн үлдэгдэлтэй нь инфографиктай байршуулсан. Үүнээс хойш дөрвөн долоо хоног өнгөрч байна. Гэтэл 3 тэрбум 550 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдлээ.

Одоо 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа. Үүнд мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай гурван сан байна.

  • БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан,
  • ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан,
  • ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан

Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай долоон сан байгаа нь,

  • ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  • ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан
  • Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан
  • Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан

Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх долоон хоногт нээлттэй байршуулах гурван сан байгаа нь,

  • БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
  • ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  • БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан зэрэг юм.

Өнөөдөр ил болгож буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайд, 2012-2022 онд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум төгрөг олгож. 122 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 52 тэрбум нь төлөгдөөгүй байна. Төлөгдөөгүй дүн нь байсаар байхад дараа жил төсвийг нь нэмээд, дахиад дэмжлэг олгоод байдаг. Мэдээллийг иргэн тус бүрээр харах боломжтой" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ