МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Сувилагчийн мэргэжлийг ямар ч робот, хиймэл оюун ухаан орлож чадахгүй
2023.05.12
Эрүүл мэнд

Н.Учрал: Сувилагчийн мэргэжлийг ямар ч робот, хиймэл оюун ухаан орлож чадахгүй

Тэрээр, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалагч, энэ цагийн эгэлгүй баатар, энэрэнгүй үйлстэн сувилагчиддаа Олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэлээ.

"Өнөөдөр дэлхий дахинд хамгийн эрэлт, хэрэгцээтэй байгаа сувилагчийн мэргэжлийг ямар ч робот, хиймэл оюун ухаан орлож чадахгүй байна. Түүнчлэн сувилагчийн мэргэжил олон улсад хамгийн нэр хүндтэй мэргэжилд тооцогдож, энэ хэрээр цалин, урамшуулал нь өсөн нэмэгдсээр байна.Харин манай улсад сувилагчийн цалин хэд билээ? Ямар халамж, урамшуулал үзүүлж байгаа билээ? Гэсэн хэдий ч манай сувилагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, та биднийг өвдөж, зовсон үед хажууд байж, асарч, сувилж, эмчилж, эрүүл мэндийн салбартаа үнэлж барамгүй гавьяа байгуулсаар байна. Би олон өдрийг эмнэлгийн орон дээр өнгөрөөхдөө манай сувилагчид ямар тэсвэр, тэвчээртэй, чадвартай, шаргуу, дайчин болохыг харсан. Нойр, хоолгүй, цаг, наргүй, хайртай бүхнээ умартан ажилладаг сувилагчдын ачаар би эрүүл саруул болоод явж байгаагаа хэзээ ч мартахгүй. Төрийн бодлого сувилагчдынхаа цалин, хангамжийг нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх, ажилдаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг нь бүрдүүлэх, ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой. Миний хувьд үүнд анхаарлаа хандуулж, хичээж ажиллана"

ШИНЭ МЭДЭЭ