2023.05.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Н.Учрал: Тэгш боловсролыг хүртээмжтэй хүргэснээр боловсролын ялгааг арилгана
УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийг хоёр жил гаруй хэлэлцлээ. Дэмжиж байгаа, гэхдээ зарчмын зөрүүтэй их санал гарсан. Сайдад нэг зүйлийг хэлье. Дээд боловсролын хуульд мэдлэг, чадвар, төлөвшил гэж үздэг. Бага боловсролын хуульд мэдлэг,чадвар, дадал гэж үздэг. Энэ үгийг тухай хуулийг анх боловсруулж байхад орчуулагдаж хандлага гэдэг үгийг оруулсан. Төлөвшил, дадлыг биш, мэдлэг, чадвар, хандлагыг үнэлдэг тогтолцоо руу явах ёстой. Дэлхийн чиг хандлага энэ чиглэлд
явж байна. Хандлага дотроо үүнийг хэлбэржүүлдэг нь дадал, төлөвшил байна. Зөвхөн академик мэдлэгээс гадна өөрөө тасралтгүй суралцах үйл явц нь өөрөө "continuous development" гэж үздэг. "Тасралтгүй хөгжил" гэсэн үг болон хуулийнхаа үгэн дээр адилтгаж авч үзэх хэрэгтэй.
Академик эрх чөлөөг дэмжиж байгаа хэр нь, боловсролын байгууллага нь өөрөө сургалт, судалгааны эрдэм шинжилгээний байгууллага гэж томьёолсон. Энэ бол алдаа. Сургалт судалгаа, эрдэм шинжилгээний болон иннвоцийг дэмждэг судалгааг эргэлтэд оруулдаг. Тэгэж байж сургууль төлбөрөөс гадна, судалгаагаар, иннвоцийг дэмжсэнээр, гарааны компаниудад хөрөнгө оруулснаар санхүүжилт нэмэгдэх тогтолцоо руу явна. Жишээ нь Сингапурын Үндэсний их сургууль, МУИС-ийн кредитийг зөвшөөрлөө гэхэд түүнийг нь боловсролын ерөнхий газар зөвшөөрнө гэдэг нь байж болохгүй.
Энэ хоёр сургууль кредитээ зөвшөөрсөн байхад БЕГ үүнийг хийгээд сууж байна гэсэн зүйл байхгүй. Яг нөхцөл байдал ийм бол ажлаа дийлэхгүй шүү. Кембрижийн сургалтын стандартыг бүх сургуульд тэгш, хүртээмжтэй хэрэглээд ирэхээр, иргэд аяндаа өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгөхөө болино.
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30