7611 - 7272
uchral@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2023.04.20
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Н.Учрал: Төрийн өмчийн барилга, байгууламжийг түрээслээд “паразит” шиг амьдарч байгаа хүмүүсийг ил болго
Авлигын эсрэг
5Ш
хөтөлбөрийн “Шил” ажиллагаа эхлээд 4 долоо хоног болж байна. “
Шил
” бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх
5Ш хөтөлбөрийн шүгэл, шүүр, шилжүүлэн авах, шувуу
а
жиллагаатай шууд уялдаатай, энэ бүх зорилтын эхлэл суурь юм. Төрийн мэдээлэл хариуцагч 5500 гаруй байгууллагын асар их “
цаас
”-ыг цахим технологоор эмх цэгцтэй, энгийн хялбар болгон, иргэн бүхний алган дээр хэзээ тавьдаг болох вэ?
Энэ бол
“Шил
” ажиллагааны “гэрийн даалгавар” бөгөөд үүн дээр ЦХХХ-ны яам хариуцлагатай, шуурхай ажиллахаар хичээж байгаа нь иргэдэд нээлттэй харагддаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 4344 хуулийн этгээдийн мэдээллийг эхний удаад ил болгосноос хойших 14 хоногт 14277 болж нэмэгдлээ. Дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг ил болгосон. Дараагийн ээлжинд газрын төлбөр, татварынх нь мэдээллийг хавсаргана.
ХАА-г дэмжих сангийн 10325 зээлдэгчийн 6092-ынх нь 52,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээллийг эхний ээлжинд ил болгосон.
ЦХХХ-ны сайд Н.Учрал УИХ-ын /2023,04,20/-ны өдрийн чуулганы хуралдаан дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Б.Цэнгэл даргыг ирэх даваа гариг буюу 2023,04,24-ны дотор Төрийн өмчийн байруудыг 5-6 мянган төгрөгөөр түрээслээд “паразит” шиг амьдарч байгаа хүмүүсийг ил болгох даалгавар өглөө.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 5ш ажиллагааны үр дүн гарч байна. Ялангуяа ТӨК-ий менежментийг шинэчлэх ажил хэл ам дагуулж байгаа ч үр дүн гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд шилэн ажиллагааны хүрээнд ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүдийг ил болгох нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд тусгасан үүрэг. Гэтэл мэдээлэл хариуцагчид болох 5000 гаруй байгууллагаас өнөөдөр төрийн өмчийн 71 компани ТУЗ ил болсон. Иргэд жараахайгаа ил болгодог акулуудаа ил болгооч ээ гэж шаардаж байна. Засгийн газаас хэн нэгнийг ил болгож, хэн нэгнийг дараад байгаа зүйл байхгүй. Хэрвээ зургаадугаар сарын 01-ээс өмнө Шилэн ажиллагааны хүрээнд мэдээлэл машинд уншигдахаар ил болоогүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, АТГ-т шилжүүлнэ гэсэн Ерөнхий сайдын албан даалгавар гарсан.
Төрийн өмчийн хорооны удирдлагууд ТУЗ-аа ил болгож, цалин хөлстэйн тавиач ээ. мөн Төрийн өмчийн байрнуудыг 10-20 жилийн өмнөх зах зээлийн ханшаар түрээслээд паразит шиг амьдарч байгаа хүмүүс их байна. Шилэн ажиллагааны хүрээнд бүх зүйлийг ил болгох ёстой. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Б.Цэнгэл даргаа, ирэх даваа гариг буюу 2023,04,24-ны дотор
Төрийн өмчийн байруудыг 5-6 мянган төгрөгөөр түрээслээд паразит шиг амьдарч байгаа хүмүүсийг ил болгоорой.
ШИНЭ
МЭДЭЭ
Н.Учрал: Шилэн кабель ороогүй дөрвөн сум үлдлээ
2023.05.30
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
2023.05.29
Дархан-Уул аймгийн иргэн Та өөрт ойр "Хурдан" цэгээс төрийн үйлчилгээг аваарай
2023.05.29
Стартапууд амжилттай ажиллаж байна
2023.05.29
ЦХХХ-ны сайд Н.Учрал: "Шил ажиллагаа"-ны хүрээнд таван санг ил болголоо
2023.05.26
E-Mongolia 3.0 шинэчилсэн хувилбарыг ашиглаж эхэллээ
2023.05.26
Н.Учрал: ХЭДС-ийн зээлийн үлдэгдэл 58.2 тэрбумын 18 тэрбум нь чанаргүй болсон
2023.05.23
"Иргэд хэн, хэзээ, ямар сайдын үед сангаас зээл аваад төлөөгүйг харах боломжтой"
2023.05.22
“Digital student - ЭЕШ сорилго-2023” арга хэмжээ боллоо
2023.05.22
Уяачийн малгайтай гишүүд дүрээ хувилгаад малчны төлөөлөл гээд ороод ирэх вий..
2023.05.19
Н.Учрал: Малчин, багш нар ХБИ зэрэг нийгмийн төлөөлөл Их Хуралд сонгогдож чадахгүй өдийг хүрсэн
2023.05.19
Н.Учрал: Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацаанд олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг ил болгож байна
2023.05.15
Н.Учрал: Сувилагчийн мэргэжлийг ямар ч робот, хиймэл оюун ухаан орлож чадахгүй
2023.05.12
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг танилцууллаа
2023.05.12
Засгийн газрын шилэн ажиллагааны хүрээнд тусгай сангуудыг ил болгох ажлууд явагдаж байна
2023.05.11
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ
2023.05.11
СХД-ийн 151-р сургуульд Кембриджийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2023.05.10
Н.Учрал: Хулгай тонуулд баригдсан НДС-г ил болгоно
2023.05.08
Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг чиглэл болголоо
2023.05.05
Н.Учрал: Тэгш боловсролыг хүртээмжтэй хүргэснээр боловсролын ялгааг арилгана
2023.05.04