СДМЗХ үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж байна
2023.03.07
Улстөр

СДМЗХ үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж байна

Залуусын үзэл бодол, дуу хоолой, бүтээлч санаачилга, эерэг нөлөөллийг дэмжин нийгмийн хөгжилд гэрэл асаах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, алсын харааг тодорхойлох нь аливаа залуучуудын холбооны зорилго бас үүрэг байдаг.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагааны цар хүрээтэй, холбоо, дэд бүтэцтэй, ажил санаачилга нь бодит үр дүнтэй хамгийн олон залуусын эгнээндээ нэгтгэсэн СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО “Training of Trainer” хөтөлбөрөө 4 дэх удаагаа эхлүүлэх гэж байна.

Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос санаачлан 21 аймаг 9 дүүргийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах, ур чадварыг хөгжүүлэх, орчин цагийн социал демократ үзэл баримтлал бүхий залуусын бүтээлч төлөвшлийг бүрдүүлэх зорилгоор Стратеги академи, Нийгмийн Ардчилал Залуучуудын Академи хамтран "TRAINING OF TRAINER 2023" Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг 4 дэх удаагаа зохион байгуулж байна.

Тус хөтөлбөр өнгөрсөн хугацаанд 3 ээлжээр 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөлөл болсон 70 Сургагч багшийг бэлтгэн гаргасан бөгөөд тэдгээр бэлтгэгдсэн, мэргэшсэн сургагч багш нар Монгол орны өнцөг булан бүрд бусдад гэрэл түгээх, бусдад эергээр нөлөөлөх үйл хэрэгт зорилготой зүтгэсээр байна.

Өнөөдөр 2023.03.06-11-ний өдрүүдэд шилдэг 21 залуусыг мэргэжлийн сургагч багш болгон бэлтгэж, олон талын ур чадвар, мэдлэг эзэмшүүлэх бүтэн жилийн сургалтаа нээж байна. Залуус өөрийн хүсэл сонирхлоороо хамрагдаж вакум хэлбэрээр тусгай хөтөлбөр дүүргэж, шалгуур хангасны үндсэн дээр цаашид орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах, сургагч багшийн карьераа бий болгох боломжтой болдгоороо онцлог юм.

ШИНЭ МЭДЭЭ