МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“One Web” компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа
2023.03.02
Гадаад харилцаа

“One Web” компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзалт хийв.

One Web-ийн зүгээс харилцаа холбооны ууган оператор “Монголын цахилгаан холбоо”-той хамтарч интернетийн үйлчилгээг улс эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх ажлыг эхлүүллээ. Иргэд өөрсдийн сонголтоор интернэтийн үйлчилгээгээ сонгож алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Радио телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй 5 станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавив. Тус төслийг “Сансрын үндэсний зөвлөл”-д танилцуулж зохих шийдвэрийг гаргаж хамтын ажиллагааны гэрээ үзэглэхээр тохирлоо. Дэвшилтэт үзэл санаагаар бэхэжсэн “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023” ач холбогдол дүүрэн үргэлжилж байна.Даяаршиж буй дэлхий ертөнцөд технологийн хөгжилд хувьсал авчрахаар зорьж буй аль ч байгууллагатай нягт хамтарч ажиллах нь нэн чухал юм.

ШИНЭ МЭДЭЭ