7611 - 7272
uchral@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2022.12.22
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Авлига, хүнд суртлыг халж чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх mindgolia.mn хэрэглээнд нэвтэрлээ
Mindgolia.mn нь дотоодын программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад санал болгож, үүгээрээ дамжуулан төр хувийн хэвшлийн урдуур ордог байдлыг таслан зогсоож төсөв хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж, эргээд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, Start-Up байгууллагуудад хөгжих, дэлхийд танигдах боломжийг олгож байгаа үндэсний хэмжээний анхны программ хангамжийн их дэлгүүр юм.
Үүнийг нээх болсон шалтгаан нь өнгөрсөн жилүүдэд төр татвар төлөгчдийн мөнгөөр ижил нэртэй бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр авах, сайжруулалт хийх нэрээр сервер тоног төхөөрөмж авч түүнийгээ ашиглаж чадахгүй хаядаг, заавал нэг албан тушаалтан таньж, мэддэг болж байж хувийн хэвшил төртэй хамтарч ажиллах боломжтой болдог зэрэг олон учир шалтгаан бий.
Ганцхан жишээ дурдахад 2012-2021 оны хооронд төр цахим шилжилт, мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, программ хангамж сайжруулах чиглэлээр 1 их наяд орчим төгрөгийг зарцуулж, нэг төрлийн ERP системийг хоёр өөр үнээр худалдан авч ашигласан хэдий ч өнөөдрийг хүртэл өмнө авсан тоног төхөөрөмж, систэмээ нэвтрүүлж ашиглаж чадахгүй, тухайн чиглэлээр хүний нөөц бэлдээгүйгээс болж иргэд төрийн үйлчилгээг авахад тулгардаг хүндрэл жил бүр нэмэгдэж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо суларсан байдаг.
Тиймээс төрийн авлига, хүнд суртлыг халж, программ хангамжийн чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлүүдээ дэмжиж, дэлхийд сурталчлан таниулахыг зорилго болгон Mindgolia.mn-г манай яамны баг хамт олон мэргэжлийн холбоод, хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч танилцуулж хэрэглээнд нэвтрүүллээ.
Цаашид бид Mindgolia.mn платформыг Cloud системд нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, Start-Up компаниудаа дэлхийд таниулах боломж бололцоог олгох талаас нь онцгой дэмжлэг үзүүлж ажиллах болно.
Жижиг, том гэлтгүй оюунаараа бүтээсэн бүтээлээ бусдад сурталчилж, худалдан борлуулах оюуны манлайлагч иргэн, аж ахуй нэгж бүрийг Mindgolia.mn-д бүртгүүлэн хамтарч ажиллахыг хүсье. Газрын хэвлий дэх баялгаа олборлолт - Minegolia хийж хөгжиж байсан та бид оюунаараа олборлолт – Mindgolia хийж хөгжих цаг ирлээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
2023.02.01
Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа
2023.02.01
“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
2023.02.01
Н.Учрал: Өргөн цар хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, цахим орчин дахь эрх зүйн орчныг бүрдүүлэх болно
2023.02.01
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан боллоо
2023.01.31
Сонгинохайрхан дүүрэг 250 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгтэй боллоо
2023.01.31
Өмнөд Солонгосын KT групп Монгол улсаас газрын ховор элемент импортлоход хамтран ажиллахаар болсноо зарлажээ
2023.01.30
ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
2023.01.26
Олон нийтийн сүлжээнд хүний эрх хамгаалагдаж чадах уу
2023.01.26
Н.Учрал: Нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй
2023.01.23
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд АН бүлэг завсарлага авлаа
2023.01.20
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2023.01.19
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаална
2023.01.19
Олон нийтийн сүлжээнд хүний эрх хамгаалагдана
2023.01.19
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
2023.01.18
Өнөөдөр 823 мянга 354 хүүхдийн мөнгө дансанд нь орно
2023.01.18
Н.Учрал: Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг шалгах үйлчилгээг E-mongolia-д оруулсан
2023.01.18
Н.Учрал: Олон нийттэй харилцах мэргэжилтэн, хүний эрхийн хамгаалагч нар 24 цагаар ажиллаж, цахим орчны зөрчилд дүгнэлт гаргана
2023.01.17
Эрүүл мэндийн салбарт энгийн шийдэл хэрэгтэй байна
2023.01.16
13А маягтыг цахимжуулна
2023.01.16