2022.12.16
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Тогтоолын төсөл өргөн баригдсанаас хойш хэдэн төрийн өмчийн компани байгуулагдсан бэ?

УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Тухайн цаг үед нь хэлэлцээд баталсан бол борооны дараах мөөг шиг ТӨК ийм их байгуулагдахгүй байсан. Хөгжлийн банкны түр хороон дээр яригдаж байна. Энэ банкны чанаргүй зээлийн 3/1 нь төрийн компани байна гэж. Хувийн компаниуд төлөөд л явчихна.Харин төрийн компани зээлсэн мөнгийг хэн төлөх вэ. 228 мянган аж ахуй нэгж бий.НДШ-ийн 70 гаруй хувийг хувийн компани л төлж байна. Бүгдийг чаддаг юм шиг Төрийн компаниуд юу хийсэн бэ. Хөрөнгийг хадгалаад байвал илжирдэг гэж Тунгалагтамир дээр бичсэн байдаг. Хөрөнгийн менежмент хийх хэрэгтэй. УИХ дээр хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн хэр нь бодит байдал дээр дэмжиж чадахгүй байна.

Засгийн газраас хуримтлалын сан, баялгийн сан байгуулна гэж ажиллаж байна. Миний хувьд Тэтгэврийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Хуулиа өргөн барьсан хаана дарагдсан бүү мэд. Төсвөөсөө сангаа салгаад Баялагийн сангаа байгуулах цаг болсон.Энэ тогтоол санаачилснаас хойш хэдэн компани байгуулагдсан бэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Цогтбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ