МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Төсвийн шинэчлэлтэй уялдуулж Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлага үүссэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Миний хувьд хоёр жилийн өмнө тэтгэврийн зөрүү, тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьж байсан.Зээл тэглэх үед ийм косметик хагалгаа нэмэр болохгүй гэж хэлж байсан. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Тийм ч учраас эхний хуулиа өргөн барьсан.Үнэхээр тэтгэврийн сан тэтгэвэртэй гарсан.Эзэнтэйгээ хамт үхдэг нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлаа хийхгүй бол жил бүр ийм асуудал яриад сууна. Өнөөдрийн шийдвэр цагаа олсон зүйл мөн. гэхдээ хэд хэдэн асуудлыг шийдэх ёстой . тэтгэврийн шинэчлэлийг төсвийн реформтой хамт шийдэх хэрэгтэй.Мөн тэтгэврийн индексжүүлэх асуудлаа шийдэх ёстой.

Жил бүрийн инфляцаас шалтгаалан тэтгэвэр нэмэх асуудлыг ярих ёстой.Тэгэхгүй бол яг ижил ажил хийж байгаа хүмүүс 20-30 жилийн дараа асар их зөрүүтэй тэтгэвэр авна. Хуваарилалтаас хагас хуваарилалт уруу шилжих бол НД-ын шимтгэлийн тодорхой хувийг хагас хуримтлал уруу шилжүүлж чадвал нөгөө тэтгэвэр өвлүүлэх асуудал яригдана.Эргээд үл хөдлөх хөрөнгө уруу оруулж чадвал хөрөнгийн зах зээлийг дэмжсэн цаашлаад НД-ын шимтгэл төлж байгаа бол орон сууцанд ор гэж МАН амласан шүү.

Үүнийг хийхгүй болохгүй.Хувийн тэтгэврийн хуулийг би өргөн барьсан. НД-ын реформыг бид хамтдаа төсвийн байнгын хороогоор оруулж шийдэхгүй бол энэ шийдвэр биеллээ олохгүй. Өнөөдөр Ерөнхий сайдад НД-ын сангийн менежментийн талаар асуулга тавьж байна. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх болно.

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Х.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ