2021.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Н.Учрал:Тэтгэврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийн санаа болон агуулга зөв. Гэхдээ бага хэмжээний засвар тодорхой үр дүнд хүрэхгүй. Хувийн тэтгэврийн хуулийг бидний 5 гишүүн санаачлаад 2020,11,04 ны өдөр хэлэлцэх эсэхийн дэмжсэн. Засгийн газраас орж ирэх хуультай хамтатгаад явна гэсэн. Одоо жил боллоо. Тэтгэврийн хууль нь тэтгэвэрт гарсан, нэрийн данс нь эзэнтэйгээ хамт үхдэг. Нэрийн дансны мөнгө нь нэг банкаар дамжаад хүүнээс нь мөнгө хүүлж байдаг. Гурван эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насандаа хүрээгүй амь насаа алддаг. Өнөөдөр 3 залуу хүн, нэг хүний тэтгэврийн мөнгийг төлж байна.Удахгүй нэг залуу нэг хүний тэтгэврийн мөнгийг төлдөг болоход хөдөлмөрийн хөлснөөс доош мөнгө тогтоогдоно.
Цогцоор нь шийдэх хэрэгтэй. Манай мөрийн хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэл хийнэ гэсэн, үүнийг харж ард түмэн сонгосон. Одоо Засгийн газар ажлаа хурдан хийж хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо уруу шилжих хэрэгтэй,тэтгэврийг өвлүүлэх,олон тулгууртай болгох хэрэгтэй гэсэн энэ хэдэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын 17 хувьд төр засаг, ард түмэн бүгд дургүй байна. Иймд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Цаг алдахгүйн тулд ажилдаа орох хэрэгтэй
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30