2020.06.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
"Хувийн тэтгэврийн тухай хууль"-ийн гол зорилт хуримтлуулсан тэтгэвэр нь үр хүүхдэд нь өвлөгдөж үлдэх
Уулзалтууд дээр иргэдээс ирж буй асуултын чамгүй хувийг "Хувийн тэтгэврийн тухай хууль"-иар хуримтлуулсан тэтгэвэр нь үр хүүхдэд нь өвлөгдөж үлдэх эсэх тухай асуулт эзэлж байна.
Энэ хуулийн хамгийн гол зорилт л энэ. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно гэж ярьдаг амлалт үнэндээ цаг нөхцөөсөн л арга. 500 мянга нь хэдэн жилийн дараа инфляцитайгаа уялдаад хүрэлцэхээ болиод эхлэхэд дахиад л 800 мянга болгоно гэнэ. Ямар ч үр дүнгүй. Тийм учраас үндсээр нь тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй.
Үүний эхний алхам нь энэ хувийн тэтгэвэрийн тогтолцоо. Бүхий л залуу насандаа улсдаа тогтмол мөнгө төлчихөөд түүнийгээ авсан ч зүйлгүй энэ хорвоогоос буцдаг ахмадууд олон. Энэ хуулийн хамгийн чухал зорилт бол тэрхүү төлсөн, хуримтлуулсан тэтгэврээ үр хүүхдүүддээ өвлүүлэх явдал юм.
Та бүгд уулзалтуудад маань өргөнөөр хүрэлцэн ирээрэй. Уулзалтын зар мэдээлэл тогтмол пэйж хуудсаар минь орж байгаа тул та цагаа төлөвлөн хүрэлцэн ирвэл би баяртай байх болно.
Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30