2019.06.11
Гадаад харилцаа
Монгол-БНХАУ-ын залуучуудын солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Н.Учрал МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн хувиар Бүх Хятадын залуучуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Фү Женбан тэргүүтэй зочид төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын залуучуудын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Ингэхдээ БНХАУ-ын дарга Си Жинпинь Монголд хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн залуучууд солилцооны хөтөлбөрийн үр дүн, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30