Х.Нямбаатар: Татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол торгуулийн ялтай болгоё л гэж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Татвар төлөхөөс зайлсхийх гэдэг бол татвараа хожимдуулсан ойлголт огт биш. Хамгийн багадаа 4 тэрбумын орлого олчихоод тэрийгээ огт мэдэгдэлгүй нуугаад санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийж байгаа үйлдлийг эрүүгийн хуулиндаа энэ хэмжээгээр нь торгуулийн ялтай болгооч гэсэн зохицуулалт орж ирж байгаа.
Цаанаасаа ирсэн зөвлөмж шаардлагын дагуу энэ саналыг оруулж байгаа. 4 тэрбумын орлого олчихоод огт татвар төлөхгүй байж болно гэж байгаа бол энэ саналыг унагаана биз. Торгуулийн ял ярьж байна. Аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэдэг болгоё гэж байна. Хийрхэл популизмаа больцгоо.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
Экспертийн байр суурь