2018.02.08

Ц.Даваасүрэн: Монголын төр хулгай, луйвар хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцох хэрэгтэй

Өнөөдөр /2017.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн

Монголбанкинд жил бүр мөнгө угаахтай холбоотой ОУ-ын аудит ордог. Манайхан зөвлөмжийн биелүүлдэггүй юм байна лээ.  Энэ асуудал явсаар зөвхөн Монголбанкны асуудал биш, Монгол улсын нэр хүндэд хохиролтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Банкны хуулиа зөрчөөд байгаа удирдлагуудтай хариуцлага тооцож чадахгүй байгаа.

Энэ хууль дээр хамгийн гол анхаарах зүйл бол Оффшор бүс гэж ойлгож байна.

Мөнгө угаалт тэнд явагдаж байна. Энэ хуулин дээр ямар бүсэд мөнгө хадгалбал мөнгө угаалт гэж үзэх талаар тодорхой заах хэрэгтэй. Дэлхий тэгж үзэж байна. Энэ зүйлүүд алга байна.

Хууль гарлаа хэрэгжих үү? гэдэг эргэлзээ гишүүдэд хүртэл байна. Монголын төр өнөөдөр илт хулгай, луйвар хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй бол дараа дараагийн хулгайчдыг дэмжиж байна.