Эрсдэлгүй ажлын байрыг бий болгоход аюулгүй ажиллагааны боловсрол чухал
Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын үндэсний төвд жилдээ 17 мянга гаран иргэн мэргэжлээс шалтгаалах өвчнөө тодорхойлуулахаар шинээр бүртгүүлж байна. мэргэжлээс шалтгаалах өвчтэй иргэдийн 60 гаруй хувийг уул уурхайн салбарынхан эзэлдэг байна.
2015 оны байдлаар улсын хэмжээнд 383 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Нийтдээ 404 хүн осолд өртсөнөөс 48 нь ажлын байран дээр нас барсан байна. Нэг жилийн хугацаанд 25 хүн хөдөлмөрийн чадвараа бүр, 325 хүн түр алдсан гэх мэдээг салбарын яам өглөө. Уг нь мэргэжлийн ажилтан бэлтгэж байгаа боловсролын тогтолцоонд хөдөлмөрийн аюулгүй байдлын дадлыг эзэмшүүлэх нь энэ төрлийн ослыг бууруулах том хөшүүрэг болох юм.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Ослын тоо бодитой огцом буурсан гэхгүй ч хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль эерэг үр дүнгээ өгч эхэлж байна гэж хэлмээр байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...