Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай эрх зүйн баримт бичгүүдийг гардуулан өглөө
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарт Сэргээн засалт хөгжлийн төвийн дэд дарга Т.Мөнх-Очир, тус төвийн Нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны газрын дарга н.Баярбат болон “Сонгино” бие даан амьдрах төв, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн төлөөллүүдээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай эрх зүйн баримт бичгүүдийг албан ёсоор гардуулан өглөө.
Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай ХҮБ-ын конвенц, түүнийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос гаргасан конвенцийн зөвлөмж”, “Ази, Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Эрхийг бодит болгоё” Инчеоны Стратеги” гэсэн баримт бичгүүд багтаж байгаа юм.
Дашрамд дурдахад Сонгинохайрхан дүүрэгт 8100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна. Энэ нь дүүргийн нийт хүн амын 3 өрчим хувийг эзэлж байгаа гэсэн статистик мэдээ байна.