"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай" хуулийн төсөл
2015.11.13
Хуулийг боловсруулах ажилд төрийн байгууллага дангаараа оролцоогүй
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай" хуулийн төслийг өргөн бариад удаагүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олныхоо дунд хамран сурч боловсорч хөдөлмөр эрхлэх түвшинд үзэл бодлоо илэрхийлэх, төрийн бүх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох боломжийг бүрдүүлэхэд хуулийн гол зорилго чиглэж байгаа юм байна.
Хуулийг боловсруулах ажилд төрийн байгууллага дангаараа оролцоогүй. Энэ чиглэлийн төрийн бус, олон улсын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгуулагын хамтын оролцоонд тулгуурлан боловсруулсан тухай ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээллээ.