"ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ" АЯНД НЭГДЛЭЭ
2025.07.02

"ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ" АЯНД НЭГДЛЭЭ

Отгоны Саранчулуун гишүүний хэрэгжүүлж байгаа “Гэрээсээ гарцгаая” аянд нэгдэн өнөөдөр дүүргийн гудамж талбайгаар явж тусгай хэрэгцээт иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн тээврээр зорчиход учирдаг хүндрэл бэрхшээлийг бодитоор мэдэрлээ.

Чингэлтэй дүүргийн хувьд энэ сард Их тойруу, Бага тойруугийн явган хүний замыг шинэчлэн тусгай хэрэгцээт иргэдэд саадгүй зорчих боломжийг олгоход анхаарч стандартыг баримтлан засварлана.
Мөн тусгай хэрэгцээт иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газартай хамтарч ажиллах, жолооч нарыг сургалтад хамруулах хэрэгцээ тулгарч байна.