2025.06.20

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой стандартыг шинэчлэхдээ төлөөллийнх нь оролцоог хангаж, ахиц гаргах уу?

УИХ-ын чуулганы /2025.06.20/-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асуулаа.

Стандарт, дагалдаад Техникийн хороо гэж байдаг. Техникийн хороон дээр илүү тодруулах гэж байгаа зүйл нь эрүүл мэндийн үйлчилгээнүүд дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартын техникийн хорооны шилжилтээр ямархуу өөрчлөлт харагдах тэр дүр төрхийг мэдмээр байна. Техникийн хороонд орж байгаа хүмүүсийн хувьд шинэчлэгдэх процесс болох уу?

Хоёрдугаарт, стандартын орчуулгын баг, нөгөө талаасаа Стандартын техникийн хорооны гишүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой үйлчилгээн дээр төллөөллүүдийнх нь оролцоог нэмэгдүүлэх үү?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой маш олон стандарт бий. Дотор орчуулгын үгийн алдаатай зүйлс их байсан. Тэгэхээр төлөөллийг нь оруулах ахиц байх болов уу гэдгийг тодруулъя.

Түүний асуултад Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Шадар сайд С.Амарсайхан нар хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн