Л.Гантөмөр: Нэг л сонин үнэр үнэртээд байна
-Өнгөрөгч долоо хоногт долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор цагдаагийн газрын удирдлагад байсан хүмүүсийн шүүх хурал боллоо. Гэтэл шүүхийн шийдвэрийг цагдаа нар эсэргүүцэж, цагдаа, иргэд гэсэн үл ойлголцол үүссэн. Үүнийг та юу гэж харж байв?
-Шүүхээс шударга шийдвэр гаргахыг шаардах эрх нь бүх монголчуудад бий. Тиймээс Монгол даяараа ямар шийдвэр гарахыг хүлээж байсан болов уу. Эцсийн дүндээ долдугаар сарын 1-ний гэх хэргийн үнэн мөнийг олоосой л гэж хэн хүнгүй бодож байгаа.
Би ч гэсэн тэр талаас нь л харсан.
Цугласан цагдаа нар ч гэсэн өөрсдийнхөө дарга нарын талаар ямар шийдвэр гарах нь вэ гэж л ирсэн байх. Гэхдээ үүнд хоёр янзын тайлбар байна лээ. Цагдаагийн ерөнхий газрынхан бол ''Манай хүмүүс тэнд хамгаалалтад гарсан" гэж байгаа бол тэнд байсан дүрэмт хувцастай цагдаа нар "Шүүх хурлын шийдвэртэй танилцахын тулд энд байна" гэсэн мэдээллийг телевизээр өгч байна лээ. Энэ бүхнээс харахад би хувьдаа шүүх, прокурор нь цагдаагаас айхгүй гэж бодож байна. Эдгээр байгууллагууд нь хууль хяналтын хамгийн чухал шийдвэрийг гаргадаг байгууллага учир дутагдлаас дарамтлуулах асуудал байхгүй байх аа
-Гэхдээ цагдаа нар "шийдвэрээ өөрчил, эс тэгвээс ажил хаяна" хэмээн "сүрдүүлсэншүү дээ?
-Ажил хаяна гэдэг нь Ч.Амарболд эсвэл бусад гурван хурандаа нарын найз нөхдийн амнаас гарсан зүйл байлгүй дээ. Түүнээс цагдаагийн байгууллага нь хуулиараа ажил хаях эрхгүй. Дараагийн сонгуулиар жагсаал болоход цагдаа нар байхгүй бол яах вэ гэсэн яриа цагдаа нарын зүгээс гарч байна лээ. Тэгэх ямар ч боломж байхгүй. Монгол Улс хуулиараа эргүүл хамгаалалтын ажлыг тодорхой хүмүүсээр хийлгэдэг, цалинг нь өгдөг. Тиймээс тэр хүмүүс ажлаа хийх үүрэгтэй. Гэхдээ ажлаа хийхдээ алдаа гаргах учиргүй. Гэтэл "Би ажил хийж байгаа учраас алдаа гаргаж болдог юм байгаа биз дээ" гэж ярьж болохгүй биз дээ.
-Жагссан цагдаа нар удирдлагуудаа өмөөрч эсэргүүцлээ илэрхийлсэн юм биш үү?
-Шүүхийн шийдвэрт саад учруулах гэсэн хоёрын хооронд оролдлого байна уу гэсэн зүйл харагдсан. Эсэргүүцлийн хувьд очиж тайлбар өгөх ёстой бусад хүмүүс нь ирээгүй болохоор жагсав уу л гэж бодсон. Гэхдээ тэдний ард нь улс төрийн ямар нэгэн чиглэл өгсөн зүйл үнэртээд байна Түүнээс бус хүн буудуулж амиа алдсан нь тогтоогдсон алдаа гаргасан нь тодорхой болчихсон. Цаанаа улс төрийн ямар нэг чиглэлгүй хүмүүс байсан бол ийм зүйл хийлгэхийг ч хүсэхгүй л дээ. Ийм тохиолдолд Ч.Амарболд генерал "Та нар ийм жагсаал цуглаан хийж болохгүй шүү. Би хуулиараа шийдүүлнэ" гээд шударгаар хэлчих ёстой байхгүй юу. Гэтэл тэгэхгүй байгаа болохоор надад бол нэг л сонин үнэр үнэртээд байна.
-Энэ удаагийн хурлаар цагдаагийн гурван даргыг түр хорихоор боллоо. Энэ нь долдугаар сарын 1-ний хэргийн эзэн олдлоо гэсэн үг юм болов уу?
-Долдугаар сарын 1-ний хүн амины хэрэг маш тодорхой болсон гэдгийг прокурорын байгууллага мэдэгдээд байгаа. Би бол тэгж л харж, уншиж байгаа. Хорих хорихгүйтэй холбоотой асуудлын тухайд энгийн иргэдийг хорих шийдвэр гаргасан бол тэр дороо л ёсоор болгодог. Тэгэхээр энэ удаа шүүхээс зөв эсвэл буруу шийдвэр гаргасан гэж хэлэх нь зохимжгүй зүйл юм.
-АН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрийн байр суурин дээрээ хатуу зогсоно гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр хоёр сонгууль хуулийн дагуу нэгэн зэрэг болно гэсэн үг үү?
-Одоо байгаа хуулийн дагуу явуулах үүрэг нь Ерөнхий сайдад байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа биелүүлэх хэрэгтэй. Харин тэр хүний урдуур нь янз бүрийн хүмүүс орж тайлбар хийдгээ болих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. УИХ-ын гишүүд сонгуулийг хамтад нь явуулж болно, болохгүй гээд сайн дураараа хангалттай л тайлбарлалаа. Тэгэхдээ бүр ямар ч хамааралгүй хүмүүс яриад байх юм. Үүний оронд яг хэлэх ёстой хүн нь хэлэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Манай нам энэ удаа Ерөнхий сайдын өмнөөс ажлыг нь хийх гэж оролдсон. Сайн дураараа хэлэлцээрт зөндөөн л орлоо. Харамсалтай нь амжсангүй,чадахгүй байна. Одоо нөхцөл бололцоогоо нэгэнт шавхсан тул хууль биелүүлэх үүрэгтэй хүн нь ажлаа хий л гэж байгаа юм.
-МАН ч гэсэн өөрийн байр суурин дээрээ хатуу зогсоно гээд байгаа. Магадгүй хаврын чуулганаар олонхын саналаар аваад гарчих юм биш биз дээ?
-Төрийн сонгууль гэдэг бол Засгийн газрын ажил. Энэ бол намын ажил биш. Ер нь энэ удаа АН, МАН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл бол зөвхөн санал төдий л зүйл. Бүлэг дээр яриад саналаа гаргаж байгаа хэрэг. Харин байгаа хуулиараа сонгуулиа явуулах нь төрийн үүрэг. Энэ үүргийг хүлээсэн хүмүүс ажлаа л хийх хэрэгтэй. Өөр ямар ч асуудал байхгүй.
-Ээлжит бус чуулган завсарлахад АН мөрдөж буй хуулиа хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл Дэмбэрэл дарга хаалтын хуралдаанд хэлсэн үгэндээ асуудлыг хойшлууллаа гэсэн. Тэгэхээр хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн үг биз дээ?
-Бидэнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бий. Харин эдгээр хуулиудыг хэрэгжүүлнэ гэж Засгийн газар бүрдсэн. Үүнийгээ ухамсарлаад ажлаа зохион байгуулаад явах ёстой Түүнээс бус цэгийг нь тулгачихаад чадахгүй нь гэж хэлж болохгүй биз дээ. УИХ-ын дарга бол асуудлыг нээлттэй үлдээсэн. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулах тухай санал явахгүй нь тодорхой боллоо.
-Тэгвэл МАН яагаад хоёр сонгуулийг тусад нь явуулах санал гаргасан гэж та бодож байна вэ?
-Монголд үүрэг, хариуцлага гэгч зүйл огт байхгүй учраас хэн, юу хийхээ мэдэхгүй, хүн болгон тухайн цаг үед тааруулж, дур зоргоороо санал гаргадаг хүмүүс болчихоод байгаа юм. Тэгэхээр хэн, хэний өм-нөөс ямар алхам хийгээд байна вэ гэдгийг асуумаар байгаа байхгүй юу. Хоёр сонгуулийг хамт явж болохгүй гэж хэн санал гаргаад байгаа юм. Хэн санаа зовоод байгаа юм. Хэдэн гишүүд л яриад байдаг. Тэд нарт болохгүй, бүтэхгүй гээд хэн хэлчихсэн юм. Лав л Ерөнхий сайдын тэгж хэлж байгааг сонсоогүй юм байна. Хэрэв Ерөнхий сайд нь тэгж бодож байгаа бол хуулийн өөрчлөлтөө УИХ-д оруулж ирэх хэрэгтэй ш дээ.
-Таны яриаг намын асуудалд хандуулах гэсэн юм. АН, МАН-ын гишүүд хамтарч нам байгуулах гэж байгаа гэсэн. Та сонссон уу?
-Би ийм яриа сонсоогүй юм байна. АН-ын гишүүд нам дотроо багтаж чадахааргүй зүйл огт болоогүй. Харин ч хангалттай багтаж байгаа. Үзэл бодлын хувьд ч гэсэн хуваагдал байхгүй. Улс орныг сайжруулах, шударга ёс тогтоох гэсэн чиглэлүүдэд хэрэгжүүлэх хөтөлбөртөө үндсэндээ санал нэг байгаа. Үүн дээр зарчмын өөр өөр байр суурь гаргаад байгаа зүйл харагдахгүй байна. Намын дарга ч гэсэн намаа цул байлгах ажлаа сайн хийж байгаа. Залуучууд бид ч гэсэн хуучин том том улстөрчдийг хооронд нь эвлэрүүлэх, ойлголцуулах ажлыг чадах чинээгээрээ л хийж байна. Тиймээс манай намын хувьд бол асуудал байхгүй. Харин МАН-ын хувьд нам нь угаас хоёр хуваагдсан. Тэр чигтээ сонгуульд орох байх. Хэрэв улс төрийн шинэ хүчин гарч ирэх бол цоо шинэ байх ёстой.
Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа намуудаас тэс өөр үзэл баримтлалтай байх ёстой.
Манай гишүүдийн хувьд намаас гарах нь бүү хэл зорилтоо болгон тавьсан хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. "Монгол хүн-2020" хөтөлбөр, "Эдийн засгийн хувьсгал" гэх томоохон хөтөлбөрүүдийг боловсруулж, нам дээрээ бүрэн ойлголцолд хүрээд байна. Ингэхдээ бид Засгийн эрх авна гэхээсээ илүүтэйгээр Засгийн үүрэг хүлээе гэж байгаа. Үүрэг хүлээдэг, үүрэг нь тодорхой байдаг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй байя. Хэрэв үүргээ биелүүлж чадахгүй бол ажлаа өгдөг болъё гэсэн. Тиймээс мөнхийн хэдэн дарга, лидертэй байна гэдэг ойлголт болохгүй, бүтэхгүй байна гэж байгаа юм.
-АН-ын гишүүд нам дотроо хангалттай багтаж байгаа гэлээ. Гэхдээ АН-ын доод шатны байгууллагууд нэлээд маргаантай байдаг. Өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд Хан-Уул д үүргийн АН-ынхны дунд зөрчилдөөн үүссэн байсан?
-Тийм жижигхэн маргаан аль ч намд байдаг. Харин үүнийг хэр зэрэг томруулж, хөөсрүүлж нийтэд хүргэх вэ гэдэг нь л асуудал байхгүй юу. Тэр ч үүднээс Хан-Уул дүүргийн асуудал нь тийм ч сүртэй зүйл биш. Ганц, нэг хүнийг намын хороонд оруулах уу, үгүй юу гэдэг маргаан л байгаа юм. Түүнээс бус манай намд гэрээ шатаачих хэмжээний маргаан хэзээ ч гарахгүй. Ялангуяа сонгуулийн өмнө тийм асуудал огт байхгүй. Бид сонгуулийг үнэхээр эв нэгдэлтэй угтана гэж бодож байгаа. Манай нам хамгийн хүчтэй цаг үе дээрээ ирлээ. Ардчилсан Ерөнхийлөгчийн ил тод, нээлттэй, шударга шүүхийн үед сонгууль явагдах гэж байна. Дээр нь өрсөлдөгч нам маань хуваагдчихлаа. Тиймээс бид хүчтэй байхдаа эвтэй байя гэж байгаа юм. Олон хүн ингэж хэлж байна. АН олон зүйлийг энэ ний* гэмд санаачилж хийсэн. Харамсалтай нь энэ олон ажлыг урьдын МАХН, өнөөгийн. МАН өөр өнгөөр будсаар байна. Энэ удаа бидэнд засаглах боломж олдож байгаа болохоор хамгийн гол нь эвтэй 5айя гэдгийг түвшин түвшиндээ ойлгож хамтарч ажиллаж байгаа гэдгийг л хэлмээр байна.