Л.Гантөмөр: Боломжийг ашиглаж чадахгүй байгаа хүмүүс ажлаа өгөх хэрэгтэй
2012.03.16

Л.Гантөмөр: Боломжийг ашиглаж чадахгүй байгаа хүмүүс ажлаа өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-АН-ын бүлэг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэдэг байр сууриа хатуу илэрхийлжбайна. Гэхдээ ээлжит бусчуулганаар шийднэ гэбайснаа  яагаад хойш нь тавьсан юм бэ?

-Хоёр  сонгуулийг хамт зохион байгуулна гэдэг таван жилийн өмнө шийдэгдчихсэн асуудал. Бид ч тэр л байр сууриа хадгалж,  сонгуулиа явуулъя гэсэн санал гаргаж байгаа.  Ингэж УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтад нь явуулахад тодорхой  хэмжээний зөрчил, шийдэх асуудлууд бий. Үүнийгээ даруйхан шийдье  гэдэг саналыг УИХ-ын гишүүд гаргаад, асуудлыг шийдэх гээд чадсангүй,Хойш нь тавьсан асуудал биш.

-Хэдий хууль байлаа ч УИХ-д суудалтай хоёр нам зөвшилцөж чадахгүй байна гэлээ. Гэхдээ зөвшилцсөн ч цаг хугацааны хувьд хамт явуулах боломжгүй болчихож байгаа юм биш үү?

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтран зохион байгуулах уу, үгүй юу гэдэгт хоёр намын бүлэг, мөн хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй учраас УИХ-ын хувьд бүхий л боломж нөхцөл шавхагдсан байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-д заасны дагуу Монгол.Улсын Ерөнхий сайд төрийн хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, УИХ-ын өмнө тайлагнана гэдэг заалтын да-гуу өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу ажлаа зохион байгуул гэдэг I суурийг бүлэг илэрхийлсэн. Тиймээс хүчин төгөлдөр байгаа хуулиа хэрэгжүүлэх үүргээ Монгол Улсын Ерөнхий сайд биелүүлэх   ёстой   гэж   үзээд, манай намынхан шаардлага хүргүүлсэн. Хууль хэрэгжүүлэх ёстой хүний өмнөөс хоёр намын бүлэг ажиллалаа Шүү дээ. Харамсалтай нь ажиллаад барахгүй байна. Тийм учраас Ерөнхий сайд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж, ажлаа хийх хэрэгтэй.

-Уг нь ээлжит бус чуулганы үеэр хоёр нам тохиролцчихсон байсан гэсэн?

-Чадаагүй, тохирсон зүйл байхгүй, байгаа ч үгүй. Зөвшилцөж чадахгүй байсаар өнөөг хүрлээ.

-Тодруулбал Ж.Энхбаяр сайдын суудлаар тохирсон ч МАН хэлсэндээ хүрэлгүй сайдаа аваад үлдчихсэн юм биш үү?

-Үгүй. Бид Ж.Энхбаяр сайд монголчуудын өмнөөс галт зэвсэг хэрэглэж болох тухай, боломж байгаа тухай ярьсан ярианд үндэслэж, түүнийг огцруулах тухай асуудлыг л хөндсөн. Түүнээс Сонгуулийн хуультай ямар ч холбоогүй.

-Харин ч тохирооноосоо буцсан болохоор та нөхөд нэгэнт ээлжит бус чуулганы үеэр чимээгүй байж байснаа дахиад л сонгуулийн товыг хөндөөд байгаа юм шиг харагдаж байна?

-Ямар нэгэн жагсаал, цуглаан болоход бусдын өөдөөс галт зэвсэг хэрэглэхэд бэлэн сайд сууж байна. Тэгэхээр зөвхөн бид ч биш та нарт ч айдас байгаа байх. Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд сонгуульд ялагдаад гудамжинд жагсаал хийлээ гэхэд дарга руугаа буудахад цэргээ бэлтгэж байна. Энэ асуудлыг хоёр сонгуулийн товтой уяж ярина гэдэг байж боломгүй зүйл. Урьдын асуудлаас сургамж авсан байх.

-Хэрвээ хоёр сонгуулийг хамт явуулъя гэвэл орон нутгийн сонгуулийг нааш нь татах хэрэгтэй болно. Хуулийнхаа хүрээнд орон нутгийн сонгуулийн штабын байр зэргийг таван сарын өмнөбэлтгэсэн байх ёстой биз дээ?

-Тийм, тэгэхээр ажлаа хийхгүй байгаа нөхөдтэй хариуцлага тооцох л хэрэгтэй.

-Хариуцлага тооцсон ч, намууд зөвшилцсөн ч хамт явуулж амжихгүй юм биш үү?

-Таван жилийн өмнө боломж байгаа гээд хууль баталсан. Тиймээс боломжийг ашиглаж чадахгүй байгаа хүмүүс ажлаа өгөх нь зүйтэй.

-АН-ынханхамтарсанЗасгийн газарт байхдаа чимээгүй байсан. Гарсан хойноо гэнэт хоёр сонгуулийн тов ярьж байгаа нь шоу шиг л байх юм?

-Бид огт өөрчлөгдөөгүй. Хамтарсан Засгийн газарт байхдаа ч энэ байр сууриндаа хатуу байсан. Харин ч МАН-ын гишүүд Ерөнхий сайдынхаа өмнөөс санаа нь зовоод асуудалд оролцож, тусад нь явуулна гээд байгаа юм.

-Намууд хуулиас илүү сонгуульд ялалт байгуулах эсэхээ харж товоо тогтоох гээд байгаа бололтой?

-Хэрвээ тусад нь явуулбал одоо байгаа, эрх мэдэлтэй аймаг, дүүргийн дарга, ИТХ-ын төлөөлөгчдийг өөрийнхөө сонгуульд ашиглая л гэсэн МАН-ын тодорхой тооны гишүүдийн санал. Түүнээс биш хамт явууллаа гэхэд сонгуулийн дүн өөр гарна гэсэн утгагүй асуудал байхгүй.

-УИХ-ынсонгуульдбүдэрсэн зарим хүн орон нутагт хүч үзэх тохиолдол гардаг. Энэ нь үгүй болох нь гэсэн яриа ч гарах болж. Энэ хэр ёс зүйтэй асуудал вэ?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүн гишүүний түвшинд л ажлаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй унаж, босдог, дээшээ, доошоо болдог улстөрийн "балайамьдралыг одоо зогсоох хэрэгтэй гэж бодож байна. Тодорхой хэмжээгээр ялгаа, заагтай баймаар байна шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.