2012.03.20
Ж.Сүхбаатар: 1990 онд хоёр сонгууль зэрэг явуулсан гэж үзэх нь өрөөсгөл
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, гишүүн Ж.Батсуурь, Р.Раш нар өчигдөр намрын чуулганаар хийсэн ажлын тайланг танилцууллаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах журмын, Сонирхлын зөрчлийн гэх мэт олон гол хуулийг энэ Байнгын хороо бэлэн болгож гараас гаргажээ.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Эмэгтэйчүүд чадна” аян өрнүүлсэн байна. Сонгуулийн холбогдолтой бүх л асуудал уг Байнгын хороонд харьяалагддаг учир бэлтгэлд нь санаа тавьж байгаа юм.Иргэд ирэх сонгуульд цахим үнэмлэхтэй оролцоно. Цахим үнэмлэх хэвлэх ажлын хэрэгжилтийг намрын чуулганы хугацаанд Байнгын хорооны гишүүд УБЕГ-т ажиллаж шалгасан, холбогдох хүмүүсээс мэдээлэл авсан байна. Энэ мэтээр Төрийн байгуулалтын байнгын хороо боломжийн сайн ажиллажээ. Одоо хэлэлцүүлгийн шатанд 19 хууль, тогтоолын долоон төсөл бий гэнэ. Үүний дотор Орон нутгийн хурлын сонгуулийн, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний, Зарим хотод улсын зэрэглэл тогтоох гэх мэт олны анхаарлын төвд байгаа асуудал бий.
Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч төсөл байгаа.УИХ-ын сонгуультай зэрэг, эсвэл тусад нь явуулна, Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлнэ хэмээн хоёр Бүлэг маргасаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм. Энэ талаар Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсны дараа орон нутгийн асуудлаа ярина гэж тохирсон байсан.
Сонгуулийн тухай хуулийг 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталсан. Цаг хугацаа шахуу байсан учир Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болж байна. АН-ынхан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай одоогийн хууль хүчин төгөлдөр, үүгээр хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулахаар тусгасан.Тиймээс хуулиа хэрэгжүүл гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна лээ. Орон нутгийн сонгуулийн тухай одоогийн хуулийг үргэлжлүүлэн мөрдөнө гэхээр УИХ-ын Сонгуулийн хуультай зөрчилдсөн заалт олон. Ядаж л орон нутгийн хурлын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын сүүлийн ням гаригт, УИХ-ынх лхагва гаригт болно. Энэ бүхнийг цэгцэлж, хууль хоорондын зөрчлийг арилгах ёстой” гэлээ. Тэднээс зарим зүйл тодруулав.
-Зэрэг зохион байгуулна гэхээр сонгуулийн хэсгийн хороод нь тусдаа байгаа. Санал тоолох машин нь ч нэг байх уу, үгүй юү. Сонгууль зэрэг хийлээ гэхэд орон нутгийн болон УИХ-ынхаар нь салгаж санал авах уу, тэгвэл нэг байранд хийж болох уу гэх мэтээр олон асуудал үүснэ. Ер нь судлаад үзэхэд Парламентын хоёр танхимтай, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай, 100 хувь пропорциональ тогтолцоотой улс оронд л орон нутгийн болон Парламентын сонгуулийг зэрэг явуулдаг юм байна. Ийм улс оронд Парламентын зөрчил бага байдаг. Энэ мэтээр асуудал бий учир МАН хоёр сонгуулийг тусад нь хийе гэж байгаа. Харин АН одоогийн хуулиар явуулъя гэж байна. 2007 онд хоёр сонгуулийг зэрэг хийе л гэсэн болохоос шийдэл гаргаагүй. Зөвшилцөлд хүрээгүй ч хууль хоорондын зөрчлийг шийдэхгүй бол сонгууль зохион байгуулахад асуудал үүснэ. Гэхдээ сонгууль ямар ч байсан цаг хугацаандаа болно. Энэ асуудлыг шийдэхгүй бол УИХын сонгуулийн товыг зарлахад хүртэл хүндрэлтэй болж байгаа.
-Тэр үед Үндсэн хууль ямар байлаа даа. Тогтолцоо шал өөр байсан. УИХ, ИТХ гэж байгаагүй. АИХ, орон нутгийн депутатын хурал гэж л байсан. Орон нутгийн депутатын хурал нь төрийн байгууллага гэж явдаг. Өөрөө удирдах ёсны байгууллага байгаагүй. Тэгээд ч АИХ нь 450 төлөөлөгчтэй байсан. Шилжилтийн үеийн түр тогтолцоо, түүнээс хоёр танхим ч байгаагүй шүү дээ. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг 1992 оны Үндсэн хуулиар бий болгосон. Гэтэл одоо 1990 онд хоёр сонгуулийг зэрэг хийсэн гэж яриад байх юм.
Ж.Батсуурь: -Цахим үнэмлэхийг тараах сүүлийн хугацааг зургаадугаар сарын 21 гэж тооцож байгаа юм билээ. Хэвлээд хороодод нь тараасан ч гэсэн иргэд өөрсдөө очиж аваагүйгээс болоод асуудал гарч болзошгүй.
Ж.Сүхбаатар: -Дээд шүүхээс хуулийг хэрэглээд эхлэхэд төвөгтэй байдал үүссэн нөхцөлд тайлбар өгдөг. Тиймээс хэрэглээгүй байгаа хуульд урьдчилж тайлбар өгөөд яах вэ. Хүссэн заалт бүрт тайлбар өгөөд байхаар биднийг хууль тогтоогоод байна гэж шүүмжилдэг гэсэн юм шиг байна лээ.

-Хоёр сонгуулийг зэрэг хийх, үгүйг шийдэх гэсээр байтал бэлтгэл ажил хэцүүдээд байна. Ер нь сонгууль цаг хугацаандаа болж амжих нь уу?
-Зэрэг зохион байгуулна гэхээр сонгуулийн хэсгийн хороод нь тусдаа байгаа. Санал тоолох машин нь ч нэг байх уу, үгүй юү. Сонгууль зэрэг хийлээ гэхэд орон нутгийн болон УИХ-ынхаар нь салгаж санал авах уу, тэгвэл нэг байранд хийж болох уу гэх мэтээр олон асуудал үүснэ. Ер нь судлаад үзэхэд Парламентын хоёр танхимтай, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай, 100 хувь пропорциональ тогтолцоотой улс оронд л орон нутгийн болон Парламентын сонгуулийг зэрэг явуулдаг юм байна. Ийм улс оронд Парламентын зөрчил бага байдаг. Энэ мэтээр асуудал бий учир МАН хоёр сонгуулийг тусад нь хийе гэж байгаа. Харин АН одоогийн хуулиар явуулъя гэж байна. 2007 онд хоёр сонгуулийг зэрэг хийе л гэсэн болохоос шийдэл гаргаагүй. Зөвшилцөлд хүрээгүй ч хууль хоорондын зөрчлийг шийдэхгүй бол сонгууль зохион байгуулахад асуудал үүснэ. Гэхдээ сонгууль ямар ч байсан цаг хугацаандаа болно. Энэ асуудлыг шийдэхгүй бол УИХын сонгуулийн товыг зарлахад хүртэл хүндрэлтэй болж байгаа.
-1990 онд хоёр сонгуулийг хамт хийсэн гэдэг шүү дээ?
-Тэр үед Үндсэн хууль ямар байлаа даа. Тогтолцоо шал өөр байсан. УИХ, ИТХ гэж байгаагүй. АИХ, орон нутгийн депутатын хурал гэж л байсан. Орон нутгийн депутатын хурал нь төрийн байгууллага гэж явдаг. Өөрөө удирдах ёсны байгууллага байгаагүй. Тэгээд ч АИХ нь 450 төлөөлөгчтэй байсан. Шилжилтийн үеийн түр тогтолцоо, түүнээс хоёр танхим ч байгаагүй шүү дээ. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг 1992 оны Үндсэн хуулиар бий болгосон. Гэтэл одоо 1990 онд хоёр сонгуулийг зэрэг хийсэн гэж яриад байх юм.
-Цахим үнэмлэхний сүүлчийнхийг зургаадугаар сарын 21-нд тараана гэсэн. Үнэмлэх тараахтай холбоотойгоор сонгуулийн ирц бүрдэхгүй байх аюул байгаа юм биш биз?
Ж.Батсуурь: -Цахим үнэмлэхийг тараах сүүлийн хугацааг зургаадугаар сарын 21 гэж тооцож байгаа юм билээ. Хэвлээд хороодод нь тараасан ч гэсэн иргэд өөрсдөө очиж аваагүйгээс болоод асуудал гарч болзошгүй.
-Сонгуулийн хуулийн холбогдох заалтуудаар Дээд шүүхээс СЕХ тайлбар хүссэн. Гэвч Дээд шүүхийнхэн “Тайлбарлах шаардлагагүй” гэсэн байна лээ. Ойлгомжгүй хуулиар яаж сонгууль зохион байгуулах вэ?
Ж.Сүхбаатар: -Дээд шүүхээс хуулийг хэрэглээд эхлэхэд төвөгтэй байдал үүссэн нөхцөлд тайлбар өгдөг. Тиймээс хэрэглээгүй байгаа хуульд урьдчилж тайлбар өгөөд яах вэ. Хүссэн заалт бүрт тайлбар өгөөд байхаар биднийг хууль тогтоогоод байна гэж шүүмжилдэг гэсэн юм шиг байна лээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.