С.Эрдэнэ: Энэ байдлаараа бол дахиад цус урсгахад бэлэн юм байна
-Юу гэсэн үг вэ?
-Энэ нам 1937-1940-өөд оны үед тухайн үеийнхээ нийгмийн шилдэг байсан хүмүүсийг хэдэн мянгаар нь хоморголон устгаж, алж хядсан. Түүнийхээ уучлалтыг одоо болтол гуйгаагүй л байгаа ш дээ. Гэтэл өнөөдөр 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас болж амь насаа алдсан, бэртэж гэмтэн, шархадсан, өчнөөн олноороо баригдсан хүмүүсээсээ уучлал гуйхаасаа яагаад зугтаагаад байгаа юм бэ. Эд нар энэ байдлаараа бол дахиад ч цус урсгахад бэлэн юм байна.
Үнэхээр энэ нам увайгүй, хариуцлагагүй, хэлэх муу үг ч олдохгүй байна.
Ямар гудамжны муухай үг хэрэглэлтэй биш. Эднийг ийм муухай, өчүүхэн амьтад гэж ерөөсөө бодсонгүй. Шинэ үеийн залуус нь арай гайгүй байх болов уу гэж бодсон чинь. Э.Мөнх-Очир гэж төрийн том түшээ хүний хүүхэд, ЭБЭХ-ний сайд бас залуу хүн, залуучууд нь ингэж улайрч эсэргүүцэж байгаад гайхаж байна.