Л.Энх-Амгалан: Алслагдсан сум, багуудад 4G сүлжээ оруулах хэрэгцээ үүсэж байна
2022.04.04

Л.Энх-Амгалан: Алслагдсан сум, багуудад 4G сүлжээ оруулах хэрэгцээ үүсэж байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр бүх сум шилэн кабелиар холбогдоход таван сум дутуу байгаа талаар  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Орон нутагт байгаа сүлжээний хувьд энэ жил таван суманд шилэн кабель нэвтэрвэл 330 сум бүгд шилэн кабельтай болно.

Ашигтай газруудад харилцаа холбооны операторууд үйл ажиллагаа явуулдаг. Алслагдсан багуудад олон жилийн өмнөх сүлжээ үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна. Тиймээс тухайн сум, багуудад 5G биш гэхэд ядахдаа 4G сүлжээ оруулах хэрэгцээ үүсэж байгаа" гэлээ. 

Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн байна.