2022.03.29
Клиникийн профессор Жамъяандоржийн Оюунбатыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан клиникийн профессор Жамъяандоржийн Оюунбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулан өглөө.
Жамъяандоржийн Оюунбат нь 1988 оноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд мэдрэлийн их эмчээр 34 жил тасралтгүй ажиллажээ. Энэ хугацаанд тархины харвалт болон эпилепси өвчний талаарх судалгааг хийж, залуу эмч нарыг чадваржуулахад хичээл зүтгэл гарган ажилласан юм. Тэрбээр өдгөө АШУҮИС-д багшилдаг бөгөөд оюутнууд болон резидент эмч нарын практикийн хичээлийг удирдан явуулж байна.