
Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас "Бүтээлч Хөвсгөлчүүд" малчдын зөвлөгөөн эхэллээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас "Бүтээлч Хөвсгөлчүүд" Малчдын зөвлөгөөнийг эхлүүллээ.
Тэрбээр, Бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн хомсдол, залуу малчдын тоо цөөрч буй байдал, түүхий эдийн үнэ ханшийн уналт, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн дэмжлэггүй байдал гээд анхаарах асуудал мундахгүй байна.
Малчид бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана, хүнсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэлийн эх үүсвэрийн эзэд юм. Гэвч өнөөдөр энэ салбар олон сорилттой тулгарч байгааг бид нүдээрээ харж, зүрх сэтгэлээрээ мэдэрч байна.
Энэ удаагийн “Бүтээлч Хөвсгөлчүүд” малчдын зөвлөгөөнд оролцож, малчдынхаа санал, санаачилга, ухаан бодлыг сонсох, хамтдаа шийдэл эрэлхийлэх ховор боломжийг олгож буйд туйлын баяртай байна гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан