“Алтан төлийн эзэн” Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас тодорлоо
2025.03.06

“Алтан төлийн эзэн” Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас тодорлоо

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас тодорлоо.

Тус шагналыг мал сүргээ өсгөж, чанар, үүлдэр угсааг нь сайжруулан, нутаг орондоо шинэ залуу малчдыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй малчин түмний төлөөлөлд олгодог билээ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин С.Жаргалсайхан, эхнэр Д.Одончимэг нарт сар шинийн билэгт сайн өдрийг тохиолдуулан АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН хэмээх хүндтэй шагналыг гардуулан өглөө. Залуу үеийн манлайлал С.Жаргалсайханыхаа гэр бүлд сайн сайхныг хүсье.