2021.11.23

Б.Баттөмөр: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж буй гол шалтгаан юу вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /2021,11,22/-ны өдрийн хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд 2020 онд өөрчлөлт оруулсан яг жилийн дараа дахин өөрчлөлт оруулах гэж байгаа шалтгаан нь юу вэ? Хөгжлийн яам байгуулж байгаатай холбоотой юу? Улсын нийгэм, эдийн засагт нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэснийг, Улсын эдийн засагт нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэснийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Стратеги төлөвлөгөө гэснийг хөтөлбөрийн бодлого гэж өөрчилсөн байна.

Нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн үг бий.Энд өөрчлөлт гарах уу? Засгийн газар санаачилсан хууль байна. УИХ-аас санаачилсан хууль бас байгаа.Энэ хоёр хуульд нийл байгаа зүйл юу байна. Бас нийлээгүй зүйл юу байна. Батлагдсан хуульд дүн шинжилгээ хийж байгаа юу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.     

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn