2021.01.19

Ж.Сүхбаатар: Ажлын алба нь 12-оос доош ажилтантай байх хэрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар  “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

12 бол тоон дээр ярилцах шаардлагатай. Тоо бол их байна. 11 байж байгаад 6 байгаа. Одоо 12 болгоё гээд өөрсдийнхөө юман дээрээ тааруулж байна. Аргагүй нөхцөл байдал байгааг ойлгож байна. Би өөрөө 1999 онд УИХ дахь МАХН-ын ажлын албанд зөвлөх байсан. Тэр үед манай бүлэг 25 хүнтэй 10 ажилтантай нэг ажлын албаны даргатай 11 хүн ажиллаж байсан. Бүх ажлыг амжуулаад дээр нь намынхаа бусад ажлуудыг хийж чаддаг байсан. Ер нь 10 хүн хангалттай ажил аваад явчихдаг. Сүүлд энэ ордонд олон жил байлаа. 

Яг 12-оор тогтоож болохгүй байх. 8 хүнтэй бүлэг 12 ажилтантай байж болохгүй. 20 хүртэлх гишүүдтэй бүлэгт 12-оос хэтрүүлэхгүй ажилтантай байж болох зохицуулалтыг өөрчлөх ёстой. 8,9,10 хүнтэй бүлэг бол доод тал нь 12 ажилтантай байх нөхцөл үүсчихэж байна. Зургаан хүн бол хүрэлцэхгүй. Ер нь бол 10 хүн байхад хангалттай. Та бүхний хүсэл бол 12-15 болгоё гэж бодож байгаа байх. Дийлэнх олонхтой парламентэд цөөнхөө харж үздэг парламентын соёл.