2020.04.17

Х.Нямбаатар: Бодлогын бичиг баримттай болохоос гадна тайлангаа сайн хийдэг болох л хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Сая асуулт асууж хариулт авсан бүх хүний асуултанд нэг л зүйл дурдагдаж байгаа. Өмнөх үеэ дурсаж байна. Тэр үед төлөвлөлттэй түүнийхээ араас хяналт тавьдаг хөгжил тогтвортой байсан. Гэхдээ өнөөдөр Хөгжлийн баримт бичгүүдийг нэгтгэж, хяналт тавьдаг байгууллагатай болох том алхамд шилжиж байна.  Бодлогын бичиг баримттай болохоос гадна тайлангаа сайн хийдэг болох л хэрэгтэй байгаа юм. 

Одоо энэ хуульд энэ зүйлийг л нарийн тусгаж өгөх хэрэгтэй байна. Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө оруулж, танилцуулсан. Манай намын мөрийн хөтөлбөр ч гэсэн бодлогын том баримт, хэрэгжих хөтөлбөрүүд тусгагдсан. Түүнийгээ эргээд сонгогчдод тайлагнах, тэр аргачлалаа хялбаршуулах ёстой юм. Хийсвэр тайлагнал байж болохгүй. Илүү үр дүнтэй, тодорхой байх хэрэгтэй.