2021.07.08

Ц.Даваасүрэн: Улс хөгжихөд улс төрчдийн хандлага өөрчлөгдөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Төлөвлөлт, бодлогын асуудал хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хууль өөрчлөхдөө биш. Өчигдөр улс орон даяараа тог тасарлаа. Усан цахилгаан станц 5-р цахилгаан станц, Багануурын станц гээд бидний хийгээд өгөөч гэсэн ажилд мөнгө гардаггүй. Харин халамж, сонгууль гэсэн зардалд асар их мөнгө орсон. Харин сүүлийн 2 жилд 3-4 станц барих мөнгийг цацлаа. тэгээд станц баръя гэхээр мөнгөгүй болдог. Тэгэхээр бидний энэ хүсэл эрмэлзэлгүй,ёс суртахуунгүй хандлагад асуудал байна.

Түүнээс биш мөнгө, хуулиндаа биш, ҮХ-д хуулиа дээдэлнэ гэж бий. Тэгэхээр төрийг удирдаж гурван өндөрлөг хариуцлагатай байх ёстой гэж бодож байгаа. Нэг суманд 1 тэрбумын 5-8 үйлдвэр барих мөнгийг идчихээд байна. Ингэдэггүй удирдагчтай байсан бол өнөөдөр ажилгүйдэл ярихгүй, энд хууль ярихгүй, миний хувьд 10 гаруй жил төлөвлөлт бодлого ярилаа, залхаж байна. Өөрчлөгдсөн юм алга. Хүндээ байна, улс төрчид өөрчлөгдөх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn