Төрийн одон медалиар шагналаа
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ
2016.01.19

Төрийн одон медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан төрийн одон медалиар Чингэлтэй дүүргийн зарим иргэн, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан, албан хаагчдыг шагнажээ. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Г.Занбазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар одон медалийг гардуулан өгөв.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан М.Очирбат, 3 дугаар хорооны ахмад настан Б.Даадуу, 4 дүгээр хорооны иргэн Д.Цогбаяр, 9 дүгээр хорооны иргэн Б.Маамхүү нарыг шагнасан байна.

“Алтан гадас” одонгоор “Тарав чимбүүлэн” ХХК-ий захирал А.Жигжидсүрэн, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан Б.Товуудорж, 2 дугаар хорооны ахмад настан Д.Батбаяр, Г.Норжинлхам, Ц.Ням-Осор, 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч, тоймч Г.Мөнхтуул, зураглаач Д.Гансүх, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ахмад ажилтан Д.Нямхүү, 23 дугаар сургуулийн багш Б.Энхбаяр нарын 44 иргэнийг шагнажээ.

“Цэргийн гавьяаны одон”-гоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Л.Батхишиг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 8 дугаар хорооны иргэн Л.Баярсайхан, 9 дүгээр хорооны иргэн Х.Сэрээтэр, 12 дугаар хорооны ахмад настан Ж.Пүрэвсүрэн, 39 дүгээр сургуулийн химийн багш Б.Долгорсүрэн, 117 дугаар сургуулийн ахмад багш Я.Хандсүрэн, Мобиком корпорацийн шугамын инженер И.Самдан, “Голомт” банкны Үйлчилгээ аж ахуйн албаны нярав С.Отгонбалжид, “Гарьд” ХХК-ий жолооч Г.Цэрэндорж нарын 21 хүнийг шагнасныг гардуулж өгөв.