Дүүргийн ахмадын урлагийн "Бэсрэг наадам"-ын ялагчид тодорчээ
"Бэсрэг наадам"-ын ялагчид
2015.10.23

Дүүргийн ахмадын урлагийн "Бэсрэг наадам"-ын ялагчид тодорчээ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс 10-р сарыг “Ахмадын сар” болгон зарлаж олон арга хэмжээ зохион байгуулж байна.

“Ахмадын сар”-ын хүрээнд Чингэлтэй дүүргийн 3,9,12-р хороодын Иргэний танхимын ажилтнуудаас санаачлан “Ахмадын Урлагийн Бэсрэг Наадам”-ыг 1,2,3, 9,10,11,12 дугаар хороодын Иргэний Танхим, дүүргийн Соёлын төвтэй хамтран 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Бэсрэг наадмын арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Соёлын төвийн дарга Э.Тунгалаг, Иргэний танхимын ажилтнууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

"Бэсрэг наадам"-ын үеэр

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр арга хэмжээг нээж үг хэллээ. Бэсрэг наадмыг Үндэсний гоцлол хөгжимчин, нийтийн бүжиг, Задгай цагаан, Хүмүүн төрлөхтөн, хурдан фокстрат, чөлөөт бүжиг гэсэн шалгуураар явууллаа.