Ахмадад ээлтэй байгууллага, иргэнийг шагналаа
2015.10.03
Ахмадад ээлтэй байгууллага, иргэнийг шагналаа
Олон улсын Ахмадын өдрийг угтан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ахмадын хороо хамтран “Ахмадад ээлтэй байгууллага, иргэн”-ийг шалгаруулж, шагналыг 9 дүгээр сарын 18-ны өдөр болсон “Иргэдийн баяр”-ын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд нар гардуулж өгсөн юм.
“Ахмадад ээлтэй байгууллага”-аар 15 дугаар хорооны “Их Мөнгөн” ХХК, 10 дугаар хорооны “Чиглэл” ХХК, “Ахмадад ээлтэй иргэн“-ээр 2 дугаар хорооны иргэн Б.Дуламсүрэн, 5 дугаар хорооны иргэн Ц.Хүрэлсүх, 18 дугаар хорооны иргэн Ж.Энэбиш нар шалгарав.
Ахмадад ээлтэй байгууллага, иргэнийг шагналаа