Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг боллоо
Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд хамтран нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж буй “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” өдөрлөг 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Өдөрлөгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлахын зэрэгцээ хууль хяналтын байгууллагынхан үндсэн чиг үүргүүдийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан юм.
Хууль зүйн яам, харъяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүнчлэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс болон холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд хамтран нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж буй “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” өдөрлөг 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд боллоо. Өдөрлөгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлахын зэрэгцээ хууль хяналтын байгууллагынхан үндсэн чиг үүргүүдийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан юм.