50 хүүхдийн цэцэрлэг барих ажилд хандив цуглуулж эхэллээ
50 хүүхдийн цэцэрлэг
2015.07.20

50 хүүхдийн цэцэрлэг барих ажилд хандив цуглуулж эхэллээ

Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ-тай хамтран тус дүүргийн 19 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барихаар ажлаа эхлүүлжээ.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо нь алслагдсан төдийгүй цэцэрлэгийн хүрэлцээ тааруухан учирсургуулийн өмнөх боловсрол эзэмших 277 хүүхдийн ердөө 100 хүүхэд л цэцэрлэгт явдаг байна. Иймд 50 хүүхдийн цэцэрлэгийг барихаар шийдвэрлэж, нийт 290 м2 , хоёр ангитай, хоёр танхим, гал тогоотой урлаг заалтай байхаар төлөвлөсөн бөгөөд ойролцоогоор 500 орчим сая төгрөгөөр босох гэнэ. 

Иймд энэхүү бүтээн байгуулалтын ажилд хандив цуглуулж эхэлсэн байна. Уншигч та хандивтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Залуучуудын Холбоос авч болох нь.