Зарим иргэний эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүллээ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ
2015.09.04

Зарим иргэний эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүллээ

18 дугаар хорооны иргэн З.Бадрахад гэр олгох дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий батламжийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гардууллаа.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат 8 дугаар хорооны иргэн Ц.Баярцэцэгт гэр авах, 7 дугаар хорооны иргэн Р.Гантулга, 6 дугаар хорооны иргэн Т.Ванчиг, 9 дүгээр хорооны иргэн Э.Саруулсайхан,  17 дугаар хорооны иргэн Ж.Зина, 14 дүгээр хорооны иргэн Н.Цээлэй, 13 дугаар хорооны иргэн Д.Баяртогтох, 17 дугаар хорооны иргэн Б.Бадамсүрэн нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх  зардлыг шийдвэрлэсэн Засаг даргын батламжийг гардуулж өгөв.

Дүүргийн төр, захиргааны байгууллагад иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд холбогдох хэлтэс, албад судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн юм.