“МИНИЙ ӨВ СОЁЛ-МОНГОЛ БИЧИГ МИНУ” Аян 49-р сургууль дээр амжилттай боллоо
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын нэрэмжит “Миний өв соёл-Монгол бичиг мину” аян 49 дүгээр сургууль дээр амжилттай өрнөж 12 дугаар сарын 3-ны өдөр хаалтаа хийлээ.
Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав, 49 дүгээр сургуулийн захирал Х.Баярмаа, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл, сурагчид оролцлоо.
Аяны хүрээнд тус сургуулийн багш, сурагчид идэвхтэй ажиллаж сурагчид монгол бичгээр нэрээ бичиж сурч, багш нар, эцэг эхчүүд монгол бичгээр бүтээл урлаж, монгол бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, сургуулийнхаа анги, танхимын бүх хаягийг монгол бичгээр бичиж, анги бүхэн монгол бичгээр ханын сонин гаргасан , багш нар нь хамтран сургуулийнхаа түүхийг монгол бичгээр хуулбарлан судар болгож баринтагласан зэрэг өвөрмөц арга хэмжээ авч хэрэгжүүлсэнийг дүүргийн удирдлагууд онцолж байлаа.