2015.12.09

Дүүргийн төсвөөр цэцэрлэг барьж ашиглалтанд орууллаа

Чингэлтэй дүүргийн 7-дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орж, нээлтээ хийлээ.

Тус хороо 1200 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй бөгөөд үүний дөнгөж 600 нь цэцэрлэгт хамрагддаг байжээ.

“Манай дүүргийн хувьд анхны гэж хэлж болохоор цэцэрлэгийг өөрийнхөө төсвөөс жил гаруйн хугацаанд барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр гэр хорооллын захад амьдардаг хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм” гэж ЧД-ийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ онцолсон юм.