2015.12.31

Чингэлтэй дүүргийн 75 иргэнд төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд шагнал одон, медаль олгохоор шийдсэн. Зарлигын дагуу Чингэлтэй дүүргийн 75 иргэнд төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Бат-Эрдэнэ

Та бүхэнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажлыг эхлүүлж байна. Өнгөрч буй 2015 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл болсон та бүгд ажил, амжилтаараа тэргүүлж, Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн хэмжээнд  их бүтээн байгуулалтад оролцож, энэ ажлыг түүчээлж хамт олноо хошуулчилж амжилт гаргасанд баяр хүргэж, талархал илэрхийлье.