"Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан
2015.10.15
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ахмадуудаа хүлээн авлаа
"Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүрэгт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд ИТХ-ын Ажлын албаны дарга П.Цэцэгмаа, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сүрэнхүү, Иргэний оролцооны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд оролцсон ахмадууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт өндөрт амжилт хүслээ.