Сонгууль дөхөхөөр эдийн засгийн хямрал ярьдгаа болих хэрэгтэй
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2015.10.13

Сонгууль дөхөхөөр эдийн засгийн хямрал ярьдгаа болих хэрэгтэй

Энэ удаагийн “Ярилцах танхим ” буланд Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасанг урьж, цаг үеийн асуудлаар хөөрөлдөв.

-Хэд хоногийн өмнө ахмадын баярыг өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Танай холбоо ямар ажил хийв. Өнөөдөр ахмад настнуудад тулгамдсан ямар бэрхшээл асуудал байгааг олж харав?

-Танай сонинд анх удаа ярилцлага өгч байна. Тэгэхээр сонины нийт уншигчид энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголын ахмадын чөлөөт холбоо ахмадуудын асуудлыг цоо шинэ цонхоор хардаг. Энэ ч утгаараа аливаа асуудалд шинэлэг хандахыг хичээдэг. Энэ жил “Хотжилтын орчинд ахмадуудын нөхцөл байдал” гэсэн НҮБ-ын уриа гарсан. Манай монголчууд тал хээр нутаг ихтэй. Дөрвөн улирлаа дагаж нүүдэллэж амьдардаг учраас бие даасан байдал давамгайлсан байдаг. Нэг үгээр хэлбэл, толгой, толгойгоо даагаад амьдардаг. Гэтэл ардчилсан нийгмийн үнэт зүйл нь нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Энэ бол нийтийн дунд зохистой байдаг үнэт зүйл. Нарийндаа хүрвэл ардчилсан нийгэм шал өөр. Тэгэхээр ардчилсан нийгэмд ахмадууд яаж үнэ цэнээ мэдэрч амьдрах юм.

Тухайн нийгмийн эд эс нь болох уу. Жишээлбэл, ахмадууд үгээ илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах, өөрт байгаа болохгүй зүйлийг даван туулахмн тулд төр засагт бодлогоо шингээх гээд олон асуудал бий. Энэ жилийн олон улсын ахмад өдрөөр бид юу хийв. Энэ нь олон улсын ахмадын өдөр л дөө. Ахмад настанд ямар сайн тал байна, юу бэрхшээлтэй байна, юуг шинээр хийх вэ гэдгийг дүгнэж ярьдаг. Энэ өдөр ахмадуудад тулгамдаж буй асуудлыг төр засаг нь сонсч, асуудлыг нь шийдвэрлэдэг өдөр. Манай монголчууд баярт дуртай юм болохоор ахмадын баярын өдөр болгож идэж, ууж, бүжиглэж цэнгэх, бэлэг сэлт тараадаг өдөр болгосон.

Бодит байдал дээр монголын ахмадуудад тулгамдсан олон асуудал байна. Наад зах нь эрүүл мэнд нь хөндөгдөнө. Монголын ахмадуудын эрүүл мэнд хаягдсан. Өвдөхөөр нь насны доройтол гэж оношилдог. Гэтэл насны доройтол гэх онош байдагтүй. Хэний ч нас ахина. Насласан насаар нь оношилно гэж байх уу. Ахмадуудын эрүүл мэндийг хамгаалдаг эмнэлэг алга. Үүнээс үзэхэд ахмадуудын эрүүл мэндийг монголын төр шийдэх цаг болсон. Гэтэл орхигдсон. Түүнчлэн ахмадуудад эдийн засгийн баталгаа маш муу. Гэхдээ сүүлийн арван жилд нэлээд сайжирсан.

-Тэтгэвэр нэмэгдсэнийг хэлж байна уу та?

-2004 онд монголын ахмадуудын 80 гаруй хувь нь 20.000-32.000 мянган төгрөгийн тэтгэвэртэй байлаа. Энэ үед дундаж тэтгэвэр 37.050 төгрөг байсан. Ийм аймшигтай байлаа шүү дээ. Энэ асуудлыг гаргаж тавьснаар 20.000 төгрөгийн тэтгэвэр 195.000 мянган төгрөг болсон. 32.000 төгрөгийн тэтгэвэр 230.000 болсон. Дундаж тэтгэвэр 283.800 төгрөг болсон нь том амжилт гэж хардаг. Өөрөөр хэлбэл, Монголын ахмадын чөлөөт холбооны хийсэн гавьяа гэж үзэж харж байна.

-Ахмадуудын орон сууцны асуудал юу болсон бэ. Нэг хэсэг их яригдаж байсан. Одоо харин чимээгүй болж?

-Настай хүн XXI зууныг дагаж орон сууцанд амьдрахыг хүсэж байгаа. Гэтэл орон сууцанд орох гэтэл бяр нь барагдаж байна. Нүүрс түлээ зөөх, хүйтэн гэрт хонох нь ахмадуудад хүнд даваа. Залуучуудад гэр барих мэдлэг байхгүй болж. Залуусын залхуу нь ихдээд гэр барих дургүй болсон. Үүнээс үүдэж ахмадууд орон сууцанд амьдрахыг хүсэх болсон. Монголд 300 гаруй мянган ахмад амьдарч байна, Хуулиараа 55 хүрсэн эмэгтэй, 60 настай эрэгтэйг ахмад гэнэ гэж хэлсэн. Гэтэл 55, 60 хүрээгүй мөртлөө тэтгэвэр авдаг нь ахмад ч биш, залуу ч биш иийгмийн ямар ч зохицуулалтгүй хаягдсан ийм насны 60 мянган хүн монголд амьдарч байна.

Нийт ахмадуудын найман хувь нь орон гэргүй амьдарч байгаа. Ахмадуудын  67 хувь нь гэр хороололд байна. 27 хувь нь орон сууцанд амьдардаг. Тэгэхээр ахмадуудын орон сууцны хууль батлах ёстой. Ингэхийн тулд эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Сонгуульд ялах гэсэн нэг намын шоу хэрэггүй, Орон сууцтай болохын тулд намдаа таван сая төгрөг хандивлаад хоосон хоцорч бурхан болсон хүн бий. Ард түмний орон сууцтай болох хүслийг ашиглаж мөнгийг нь шулсан баримт миний ширээн дээр байна.

-Таныг хуулийн сургууль төгссөн гэж дуулсан?

-МУИС-ийн хуулийн бакалаврыг 2012 онд, магистрыг 2015 онд төгсч хамгаалсан.

-Оюутны ширээн дээр хууль судлах, амьдрал дээр хэрэгжиж байгаа хоёрын эөрүү хэр хол байх юм?

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан

-Оюутны ширээн дээр яагаад очсноо тайлбарлах нь зөв байх. Та бүхэн намайг мэднэ. Маш их тэмцэл хийдэг байсан. Баригдаж, хоригдож явлаа. Тухайн үед би өөрийгөө буруу юм хийгээгүй гэж мэддэг байсан, Гэтэл намайг буруугүй шүү гэж өмгөөлөх өмгөөлөгч олддоггүй байлаа. Баасанг өмгөөлж талхнаасаа салаад юу гэхэв гэж байсныг санаж байна. Тийм учраас эрх зүйн мэргэжил эзэмших ёстой юм байна гэж ойлгосон.

Хэдийгээр нас дээшилсэн ч цаашид эрх зүйт төрд амьдрахын тулд оюутан болсон. Эрх зүйн мэдлэггүйгээс болж хохирч байгаа хүмүүсийг хамгаалах ёстой гэж ойлгосон. Ийм үзэл надад хатуу шингэсэн учраас хуулийн ангид орсон. Хүн зориг гаргаад явахад цаг хугацаатай уралддаг юм байна. Бакалавраар төгссөн чинь чамлалттай санагдаж магистрт сурсан, Өнгөрсөн зургаадугаар сард төгслөө.

-Үргэлжлүүлээд сурах бодол бий юу?

-Нийгэм шаардвал сурахаас өөр арга байхгүй. Монголын ард түмэн нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бид социализмаас татгалэаж чадахгүй байна. Нам төвтэй нийгмээс татгалзаж, иргэн төвтэй нийгэм рүү шилжих хэрэттэй байна. Гэтэл нам төвтэй төдийгүй хүнээ адалсан, ялгаварлаж гадуурхсан ардчилал биш социалист амьсгалтай дүрс рүү шилжсэн. Ямар нийгэм байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо. Уг нь ардчилсан нийгмээр амьдарна гэж 1990 онд зорьсон, Тэгэхээр манай улс хүн төрөлхтөнд социалист ч биш, ардчилсан ч биш болж нийгмийн үнэт зүйлийг агуулж чадахгүй байна,

-Ардчиллын үнэ цэнэ байхгүй болсон гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Ардчиллын үнэ цэнэ монголд байхгүй. Үүнийг өөрийнхөө биеэр маш олон салбарт харсан. Ардчилсан нийгэмд ахмадуудын үгийг сонсох дургүй байна. Үл хүндэтгэж байна. Өмнөх нийгмийн хоцрогдол гэж хардаг, Тийм биш. Өнөөдөр би 30 нас хүрээд дараагийн нийгэм рүү ороход 31 дэх наснаасаа шинэ нийгэм байгуулах ёстой. Гэтэл ингэж яваагүй. Хуучныг нь санагалзуулж социалист нийгэмд нь хүлдэг. Ийм л байдал монголд үүсэж.

•Таны дуу хоолой хааччихав. Нэг хэсэг жагсаал, цуглаан зохион байгуулж хэлсэн үг тань нийгэмд хүчтэй тархдаг байсан үе бий. Яагаад нам гүм болов?

-Г.Баасан яагаад жагссан бэ гэхээр хуулиар олгосон эрх чөлөөгөө эдлэх, өөрийгөө дайчилж хүний дайтай амьдрах гэхэд саад болдог төртэй байснаас л тэрнийг арилгахын тулд байсан. Хүн болгон ийм юм туулна гэвэл аюул болно. Өөрийнхөө аз жаргалыг тэмцэж олж авах хэрэггэй. Энд хүч хөдөлмөр, эр зориг, цаг хугацаа гаргах ёстой гэж ойлгосон учраас энэ асуудал руу орсон. Ард түмэн Г.Баасан жагсахаа больсон гэж харж байгаа байх. Хэдийгээр оюутан болж сурсан ч 21 аймаг, 331 сумын ахмадуудад хүрч ажилласан.

Завсаргүй орон нутгаар явсан. Өнөөдрийг хүртэл амраагүй байна. Тэгэхээр жагсаалаа хөдөө орон нутагт хийсэн гэсэн  үг, Одоогоор 120 гаруй мянган ахмадуудтай нүүр тулж уулзсан. Сургалт явуулж, 100 гаруй мянган хүний санал авч Ахмадын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэгт саиал боловсруулж оруулсан. Ахмад хүнтэй хамааралтай хуультай болохын тулд энэ ажлыг хийж байна.

-Энэ засгийн үед Ахмадын тухай хууль батлагдах болов уу?

-Амжуулахын төлөө зүтгэнэ. Би энэ болохгүй, амжихгүй гэж хэзээ ч хойш хагас алхам ухарч үзээгүй, Нэг секундын өмнө ч гэлээ амжуулахыг хичээж явдаг хүн, Хэдэн настайгаа ч тооцохгүй зүтгэж явна, Өнөөдор гавьяаныхаа амралтад гараагүй байна. Миний хувьд цэл залуудаа ахмадуудтай хувь заяагаа холбосон. Одоо өөрөө ахмад болоогүй байна.

Нэг талын их азтай хүн. Идэр насандаа ахмадуудын хувь заяаг барьж авсан. УИХ-д суусан нэг нь ганц асуудлыг цогцоор нь авч хэлэлцүүлээгүй байхад энгийн иргэн статустай атлаа би ахмадуудын хууль, нийгмийн даатгал, тэтгэвэр, зээл, шагнал урамшуулал, зөрчигдөж байгаа эрх, ахмад дайчин, олон хүүхэдтэй эх гээд олон асуудлаар мэргэшиж чадсан. Одоо ч гэсэн УИХ-ын гишүүн болсон мэтээр мэдлэг хуримтлуулж чадсан гэж боддог. Энэ нь миний хамгийн том ололт. Тэгэхээр би их утга учиртай амьдарч яваа хүн. Дарга дагаж далдганаагүй, нам дагаж навсганаагүй.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж цаг ямагт ярих боллоо. Энэ тухай юу гэж бодож байна?

-Монгол Улсын эдийн засгийг хөндлөнгөөс харахад гадаад руу соруулж байиа. Гуравхан сая хүнийг тэжээж чадахгүй болтлоо эдийн засаг нь ядуурахгүй орон. Ан амьтан.байгалийн баялаг, малын тоо толгой, эмийн ургамлаа бодоод үз. Монгол оронд өлсөх иь байтугай ядрах боломжгүй тийм байгаль дэлхий заяасан. Хүн ард маань ч чадалтай. Хамгийн гол нь хүнийг ядуу байлгах, хөрсийг нь сорж дуусгах, ан амьтныг нь устгах, ирээдүйг нь хортон болгох Монгол Улсыг XXI зуунд дайны байдлаар биш тайван замаар устгах асар том бодлого хэрэгжиж байна. Энэ бодлогод манай түшээд оролцсон явж байна. Сонгууль дөхөхөөр эдийн засгийн хямрал ярьдгаа болих хэрэгтэй.

-Сонгууль гэснээс та нэр дэвших үү?

-Нэр дэвшинэ, Баянзүрх дүүрэгт бие дааж дэвшинэ.

-Бие дааж нэр дэвшихээс илүү аль нэг намын харьяанд байсан нь дээр биш үү?

-Үгүй. Бүлэг хулгайч нартай нийлмээргүй байна. Хүн яагаад шударга байж болохгүй гэж. Хүн яагаад хулгайч биш байж болдоггүй юм.

•Та ардчилсан үзэлтэй. Төр барьж байгаа намыг хэрхэн дүгнэж байна. Тэд ажлаа хийж чадаж байна уу?

-Хамаг тэнхээгээрээ ажиллаж байгаа. Гэхдээ МАН айхтар л даа. Амиа бодож аль нэг нам руу шургалсан нөхдүүд ч байна. Амьдрахын эрхэнд амиа бодож, ирээдүйгээ харж эр зориг гаргаж чадахгүй байгаа нь аль нэг нам руу орж байна. Ардчилсан намд муу, муухай юм бий. Гэхдээ ард иргэд үүнийг нь арилгаад явах хэрэгтэй. МАН, МАХН-д сайн хүмүүс бий. Сайн мэдэж байна. Харин муу, муухайг нь битгий сонгоосой. Намаас болж хавчигдаж, шахагдаж ажлаасаа халагдсан хүн зөндөө болж.

доо зохиогдож байгаа жагсаал, цуглаан хүчгүй мэт харагддаг. Таны тэмццэг байсан үед ард түмэн их дэмждэг байсан санагдах юм?

-Манай ард түмэн жагсах, цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийг ичмээр юм гэж хүлээн авдаг, Үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн хүнийг адалж шоолдог. Элдвээр хэлдэг. Элдвээр хэлүүлэхээс иргэд айдаг, Би бол ийм зүйлээс айхгүй, Ганцхан юмнаас л айна.

-Таныг айлгасан тэр зүйл юу вэ?

-Хуурамч, хулгайч, хүний юмыг дээрэмдэх, оюун санааг хулгай хийхээс л айдаг, Түүнээс биш юу ч гэж хэлсэн би айхгүй ээ.

-Хамгаалалтад гарсан цагдаа нарын урдаас гараа атгаад үсэрч байгаа таны зураг бий?

-Тийм ээ. Миний хайртай зураг. Би өөртөө ч хайртай. Одоо өөртөө хайртай гэдгээ бүрэн мэдэрч байна.

-Ийм хожуу юу?

-10 жил гэдэг хүний амьдралд урт хугацаа. Би арван жилийн өмнө ахмадуудтай жагсаж явсан, Төрийн ордны хаалгыг татаж явсан. Анхны өдрөө баригдаж байлаа, Харин өнөөдөр өөрийгөө дүгнэх чадвартай болж.

-Тэгэхээр 10 жилийн өмнө өөрийгөө дүгнэж чадаагүй байсан  хэрэг уү?

-Тийм ээ, Би үнэнээ хэлье. Мундаг байсан юм шиг худлаа ярихгүй, Тухайн үед ахмадууд миний ард байсан. Тэд надад заасан, Ингэ, тэг миннй хүү гээд. Ахмадууд намайг хүмүүжүүлж өнөөдрийн түвшинд авчирсан. Тэгэхээр аливаа нийгмийн ахмад хүмүүс үе, үеийн үнэтэй түүхийн эзэд байдаг. Шулуухан хэлэхэд, төрийн шийдвэт ахмад хүн түлхүү орох ёстой гэж үзэж байна. Ажил, амьдралын арвин их туршлагатай аливаа нэг юмыг даван туулсан мэдлэг чадвартай учраас тэд юмыг харьцуулж харах нүдтэй. Тийм учраас төрийн шийдвэр гаргах гол хүмүүс нь ахмадууд байх ёстой.

-залуус юугаараа дутах юм. Тэд гомдоллах байх шүү?

-Тэгнэ. Залууст хуч, зориг бий. Миний 2004 онд тэмцэж байсан шиг яаж яваагаа мэддэггүй. Галзуу барын ам руу гараа хийдэг нас залуучуудад байдаг. Гэхдээ ахмадууд барын ам руу гараа хийх үү, хуруугаа хийх уу гэдгийг зааж өгдөг туршлагатай. Тэгэхээр монголын ахмадуудын гавьяа их. Надад аль намын ахмад байх нь хамаагүй. Би тэдэнд хайртай. Монголын ахмадын чөлөөт холбоонд нам ч, нас ч хамаагүй.

Гагцхүү таны хувь заяа хамааралтай. Цагийн эрхээр бүгд ахмад болно, Тиймээс өнөөдрийн хөрсийг зөв тавих хэрэгтэй, Мөнхийн залуу байлгах рашаан олоод уусан хунд л Монголын ахмадын чөлөөт холбоо хамааралгүй Түүнээс биш залуу насны рашаан уугаагуй хүн бүрд хамааралта.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Таныг сард есөн сая төгрөгийн орлоготой гэсэн мэлээлэл цацагдпдах боллоо. Энэ үнэн үү. Ямар учиртайг таны амнаас сонсох нь зөв байх?

-Монгол Улсын Төрийн бус байгууллагын хууль, Засгийн газрын тухай хууль гэж бий. Энэ хоёр хуульд зааснаар Засгийн газрын зарим чиг үүргийг төрийн байгууллагаар гэрээний дагуу гүйцэтгүүлж болно гэсэн байдаг. Төрийн бус байгууллагын хуульд Засгийн газрын чиг үүргийг гэрээний дагуу гүйцэтгэж болно гэсэн байгаа. Уг хуулиудын заалтаар Монголын ахмадын холбоо гэх хуучин байгууллага ч гэсэн энэ мөнгийг авч байсан. Авах, авахдаа асар их авч байсан, Авсан мөртлөө ахмадуудын төлөо юу ч хийгээгүй байдаг.

Хайран мөнгө, 2000-2012 оны хоёрдугаар сар хүртэл шүү. Монголын ахмадын холбооны арван хүний бүрэлдэхүүнтэй байгууллага 788 сая 800 мянган төгрөгийн төсөв авч байсан. Гэсэн атлаа ахмадуудын төлөө юу ч хийгээгүй. Үүнийг тооцох ёстой. Харин Монголын ахмадын чөлөөт холбоо 2004-2013 оны хоёр сар хүргэл улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй мөрглөө ахмадуудын хувь заяаг шийдсэн. Мөнгөгүйгээр шүү. Мөнгийг нь ахмадын холбоо идэж, ажлыг нь ахмадын чөлөөт холбоо хийж байсан юм шүү гэдгийг онцолж хэлье. Энэ тухай Шинэчлэлийн Засгийн газарт асуудал оруулсан.

Гэтэл бидний хүсэлтийг зургаан сарын дараа буюу 2013 оны хоёр сарын 14-ний өдөр Засгийн газрын чиг үүргийг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Монголын ахмадын холбоо байгууллага ганц Нийгэм хамгааллын яамны мөнгийг идээд л сууж байсан. Харин Монголын ахмадын чөлөөт холбоо ахмадын асуудал Засгийн газрын хэмжээнд байх ёстой. Нэг яамны харьяанд байж болохгүй гэдгийг дэвшүүлж Засгийн газарт оруулсан. Үүний дагуу улсын төсөв авах болсон. Эхний жил 117 сая төгрөг авсан. Дараа жил нь 131 саяыг, энэ жил 151 сая төгрөг авсан.

-Энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ?

-121 саяар нь өдөр тутмынхаа ажлыг хийдэг. 30 саяыг нь ахмадуудын II зөвлөгөөнд хэрэглэнэ. 121 саяыг 12 сард хуваахаар сард есөн сая төгрөгнйн төсөв орж ирнэ. Бид үүгээр ахмадын утас, мэдээллийн сайт ажиллуулж байна. Юун есөн сая. 90 саяар хийгээгүй ажлыг бид хийсэн. Манай холбооны бүх юм тооцоо бүртгэлтэй. Бид Засгийн газрын 48 дугаар тогтоолоор ажиллаж байгаа. Сар бүр тайлан хийж, татвараа төлж бүх юмыг хуулийн дагуу. Баасан яаж ажиллав гээд 21 аймгийн ахмадуудаас утасдаад асуу. Тэд миний юу хийж, яаж ажилласныг хэлнэ. Бид өмнөх ахмадын байгууллагаас 788 сая 800 мянган төгрөгийг шүүхээр нэхэмжлэх болно.

-Одоо хариуцах эзэн олдох уу?

-Хэрэг хуучрахгүй шүү дээ, Ахмадын холбоо, мөнгө олгож байсан Сангийн яамнаас нэхнэ, Ямар ч үр дүнгүй тэр их мөнгийг яагаад идэв. Энэ их мөнгө ахмадуудад хүрсэн бол өнөөдөр байдал их өөр байх байсан.